Өндөр таазтай байшингийн давуу талууд

Шэйр хийж түгээх

Шинэ байшин барих эсвэл худалдан авахаар төлөвлөж байгаа хүн бүхний гол мөрөөдөл бол цэвэрхэн цэмцгэр гал тогоо, тансаг зэрэглэлийн мастер унтлагын өрөөнүүд, хүүхдүүд хөгжилдөн тоглож болох том өрөө байдаг. Эдгээр нь таны гэрт байх ёстой гол элементүүд ч хэрвээ та өөрийнхөө гэрийг дараагийн тансаг зэрэглэлд авчрах хүсэлтэй бол өндөр таазыг заавал сонгоорой.

Гачуурт Хилл Single House

Өндөр таазтай байшин нь танд уудам цэлгэр орон зай, байгалийн гэрэл, гоо зүйн сэтгэл татам байдлыг өгөх бөгөөд үүнээс гадна тэд таны байшингийн үнэ цэнийг ч нэмэгдүүлж байдаг. Тэгвэл бид өндөр тааз барихаасаа өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?

Сонирхолтой факт

Монгол улсын барилгын стандартад ” Орон сууцны өрөөний өндөр нь шалны түвшнээс тааз хүртэл 2.5м-ээс багагүй байх ёстой. Харин мансард /адар/-ын давхарт өрөөний өндөр нь 2.3м-ээс багагүй байна. ” гэж заагдсан байдаг.

Өндөр таазны давуу талууд

Та найзынхаа хаусад ороод “Хөөх” хэмээн дуу алдаж байсан уу? Ихэнх тохиолдолд тухайн хаус өндөр таазтай болхоор тэгж байгаа. Өндөр тааз ямар ч байшинг тансаг шилтгээн шиг харагдуулж чаддаг бөгөөд таны шинэ байшингийн дизайны хамгийн чухал элементүүдийн нэг байж чадах юм.

Таны гэр цэлгэр санагдах болно

Өмнө нь хэлсэнчлэн өндөр тааз нь таны гэрийг илүү өргөн, тансаг харагдуулахаас гадна нэмэлт өндөр нь маш жижиг өрөөнүүдийг илүү том болгодог! Нэмэлтээр та байшингаа бусдаас содон тохижуулж болох бөгөөд танд интерьер дизайны илүү олон сонголт хийх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Гоёмсог гэрэлтүүлэг, гэр бүлийн асар том зураг, эсвэл зүгээр маш том кино театр шиг зурагт гээд олон төрлийн өвөрмөц, гайхалтай чимэглэлийн сонголтууд танд байна.

Байгалийн гэрэлтүүлэг маш сайн

Гачуурт Хилл Single House

Өндөр тааз нь байшинг маш их гэрлээр дүүргэж, нээлттэй орон зайг дэмжин, гайхалтай үлгэрийн мэдрэмжийг мэдрүүлдэг. Та өндөр таазаа дагаж мөн том цонхтой болсноор үзэгдэх орчныг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд таны байшингийн орон зай нарны гэрэл, цэвэр агаараар дүүрч эерэг уур амьсгал бий болгох болно. Тэгээд сануулахад байгалийн үзэсгэлэнт харууцтай “Гачуурт” шиг байршилд өндөр тааз бол заавал сонгох сонголтуудын нэг юм.

Тансаг имиж

Өндөр тааз нь “сайхан” байшинг “үнэхээрийн гайхалтай” болгож чадна. Өндөр таазтай өрөөнд ороход яг л тансаг шилтгээнд орж ирсэн мэдрэмж төрдөг бөгөөд тэд хэзээ ч загвараас гарахгүй!

Хэзээ ч алдахгүй үнэ цэнэ

Байшин, хаус бол урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг. Хүн хичнээн насаараа амьдарна гэж худалдан авсан ч үр хүүхдүүд маань ирээдүйд зарж борлуулан өөртөө шинэ гэрийг худалдан авч болно. Та ямар үл хөдлөх хөрөнгө зуучаас асуугаарай нээлттэй хаалганы үеэр өндөр таазтай хаус байшин нь маш хурдан сайн үнээр борлуулалагдаж чаддаг.

Өндөр таазны сул талууд

Өндөр тааз нь мэдээж маш олон давуу талуудтай гэхдээ тэдэнд өөрсдийн гэсэн сул талууд ч бий.

  • Хэр өндрөөсөө хамаарч цэвэрлэж, засахад төвөгтэй.
  • Дуу чимээ амархан дамждаг учраас энгийн байшингаас чимээ ихтэй байдаг. Гэхдээ үүний эсрэг хивс, хөшиг, дэр гээд зөөлөн тавилга нэмэхэд энэ асуудал арилах болно.
  • Мэдээж энгийн барилгаас зардал өндөр ч таны шинэ байшинг олон талаар дараагийн түвшинд аваачдаг учраас ашигтай зардал байж чаддаг.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:

Гачуурт Хилл хаус хотхон

“ГАЧУУРТ ХИЛЛ” төсөл нь УБ хотоос 28 км буюу 40 минутийн зайтай. Гэр хорооллоос хол, шинэ суурьшилын бүсэд ямагт утаагүй өндөрлөг газар дүнхийн сүндэрлээд байна.

  • Утас: 7719-4488
  • Хаяг: Юнион бьюлдинг, B блок, 402 тоот
  • Цахим хаяг: [email protected]

Шэйр хийж түгээх