НОХОЙНЫ ОРОО ОРОХ

Нохойны ороо орох үеийн анхан шатны мэдлэг

|
Шэйр хийж түгээх

Нохойн ороо хэзээ ордог вэ?

Нохойн ороо нь ихэвчлэн 3-5 дугаар сарын хооронд идэвхтэй байдаг бөгөөд энэ үед гудамжны ноход сүрэглэн ихээр цугларч, олноороо явах хандлагатай байдаг.

Нохойны ороо хэзээ ордог вэ

Нохойны ороо орох талаар мэдвэл зохих зүйлс

Анхны удаа нохой тэжээж буй хүмүүст зориулав

Хэрвээ та анх удаа нохой тэжээж байгаа бол, нохойны бие физиологийн онцлогийг мэдэх нь маш чухал. Охин нохойны ороо орох үеийг зөв ойлгож, түүнд тохирсон арчилгаа, анхаарал халамжийг өгөх нь амьтныхаа эрүүл мэндэд чухал нөлөөтэй.

Нохойны ороо орох

📌 Эр нохойны бие физиологийн онцлог

Эр нохой нь 24/7 хээлтэж чаддаг. Энэ нь тэднийг үржүүлгийн хувьд үргэлж бэлэн байлгадаг гэсэн үг. Гадны нөлөө, жишээлбэл, ороо нь орсон охин нохойны үнэр, эр нохойнд хээлтэхэд бэлэн болж, илүү идэвхтэй болдог. Тиймээс эр нохойны хувьд үржүүлгийн зохицуулалтыг хийх нь чухал байдаг.

📌 Охин нохойны анхны ороо оролт

Охин нохой нь 7-10 сартай байхад анхны ороо нь ордог. Жижиг биетэй нохойн хувьд ороо нь арай эрт орж болох ба том биетэй нохойноос илүү эрт насанд хүрдэг. Ороо орохын өмнөх шинж тэмдэгт дараах зүйлс орно:

  • Сэтгэл хөдлөл тогтворгүй болох: Эзэнтэйгээ тоглохдоо урьд өмнөхөөсөө өөр байдал гаргах.
  • Тайван бус болох: Заримдаа байн байн долоох, суулттай харагдах.
  • Гадна бэлгийн уруул хөөн томрох: Ороо орохын өмнө 3-7 хоногийн өмнө энэ шинж тэмдэг илэрдэг.
  • Их шээх: Тэдний шээсний хэмжээ нэмэгдэх нь үнэрээ үлдээх гэсэн байгалийн жам юм.

📌 Орооны үеийн мөчлөг

Нохойны ороо нь жилд 1-3 удаа ордог. Хэвийн нөхцөлд 2 удаа орох боловч бие физиологийн болон орчны нөлөөллөөс шалтгаалан энэ давтамж өөрчлөгдөж болно. Тухайлбал, хоолны шим тэжээл муу байх, стресс зэрэг нь мөчлөгт нөлөөлж болно. Охин нохой 2 нас хүртлээ бэлгийн мөчлөг нь тогтворгүй байх магадлалтай байдаг тул энэ үед нь илүү их анхаарал тавих хэрэгтэй.

📌 Орооны үе шатууд

Ороо оролт нь ерөнхийдөө 2-3 долоо хоног үргэлжилж, дараах 4 үндсэн шатанд хуваагддаг.

1️⃣ Эхний шат: Энэ үе шатанд сэтгэл хөдлөл хэлбэлзэх, гадна бэлгийн уруул томорч, их шээх шинж тэмдэг илэрдэг.

2️⃣ Хоёрдугаар шат: 7-10 хоногийн туршид өвөрмөц үнэртэй шингэн ялгарна. Энэ үед нохой зайнаас мэдрэхүйгээрээ бусад нохойг татдаг. Салс эхэндээ цустай холилдсон, сүүлдээ тунгалаг болж хувирдаг.

3️⃣ Хээлтүүлгийн шат: Ороо эхлэснээс хойш 11-15 хоногийн дараа охин нохой хээл авах бүрэн боломжтой болдог. Энэ үед эр нохойг ойртуулах эсэхээ эзэн сайтар бодож, хянах хэрэгтэй.

4️⃣ Хээл авалт: Нохойны хээл тээх хугацаа нь дунджаар 59-63 хоног үргэлжилдэг. Хээл авснаас хойш 3 долоо хоногийн дараа хээл авсан эсэхийг нь мэдэж болно.

📌 Үржүүлэг хийх талаар

Охин нохой тэжээж байгаа хүн бүр үржүүлэг хийх шаардлагагүй. Үржүүлэг нь мэргэжлийн үржүүлэгчийн онол практик хосолсон, маш хариуцлагатай ажил юм. Хэрвээ та үржүүлэг хийхгүйгээр нохойгоо арчлахыг хүсвэл, спей&заслага хийх талаар судалж, шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй.

Спей&заслагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Нохойны мэргэжлийн спэй заслага

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Нохойн үржих чадварын хөгжил

Эм нохой

Эм нохойны үржих чадвар дунджаар 7-10 сартайд бий болдог.

Эр нохой

Эр нохойны үржих чадвар 12-16 сартайд бий болно.

Бэлгийн хөгжил

Нохойн бэлгийн хөгжил нь амьтны өссөн орчин, шим тэжээл, хоол хүнснээс хамаарч эрт эсвэл орой гүйцэж болно.

Үржихэд тохирох нас

Хэдийгээр энэ үед үржих чадвар бий болсон байдаг ч, нохойн организмийн өсөлт бүрэн дуусаагүй байдаг тул ийм залуу насанд нийлүүлэгт оруулах нь тохиромжгүй. Гөлөглөх тохиолдолд сул биетэй, өсөлт хөгжил муутай гөлөг төрөх магадлал өндөртэй.

Өсөлт хөгжил

Нохойн өсөлт хөгжил дунджаар 2-2.5 настайд бүрэн гүйцдэг. Иймд:

  • Эм нохойг 18-20 сартайд
  • Эр нохойг 2 нас хүргэж байж нийлүүлэгт оруулах хэрэгтэй.

Нийлүүлэх тохиромжтой үе

Эм нохойг эхний 3 дахь ороогоо өнгөрөөсний дараа нийлүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Энэ хугацаанд эм нохойн биеийн ерөнхий хөгжил гүйцдэг.

Үржлийн хугацаа

  • Эм нохойны үржлийн хугацаа: 8 нас хүртэл
  • Эр нохойны үржлийн хугацаа: 9-10 нас хүртэл

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Орооны давтамж

Эм нохойны ороо жилд 2 удаа, 6 сар болоод давтагдан ордог. Нохойны ороо дунджаар 9-14 хоног үргэлжилнэ.

Орооны шинж тэмдгүүд

  • Бэлгийн гадна уруул хавдаж, бэлэг эрхтэнээс цусархаг шингэн гоожиж эхэлнэ.
  • 7-12 хоноод уг шингэн салсархаг шингэнээр солигдож, хэд хоног үргэлжилнэ.

Нийлүүлэх тохиромжтой хугацаа

Орооны үеийн 9-12 дахь хоног дээр нийлүүлэгт оруулна.

Зан байдалд өөрчлөлт гарах

Орооны үед эм нохойны зан байдал өөрчлөгдөж, хоолондоо дурамжхан болж, нилээд хөөрүү болох хандлагатай. Бат бөх тогтсон нөхцөлт рефлекс өөрчлөгдөж, дасгал сургуулилтаас чөлөөлөх хэрэгтэй.

Эм нохойны арчилгаа

  • Орооны үед эм нохойг сайн тэжээж, өдөр бүр гадаа зугаалуулж, өглөө хоол өгөхөөс өмнө тайван байдалд нийлүүлэх хэрэгтэй.
  • Зарим залуу эм нохой нийлүүлэх үед тайван бус болж, эр нохойгоо хазахыг оролддог тул хошуувч хийхийг зөвлөж байна.

Анхны нийлүүлэг

Эхний нийлүүлэгээр үр тогтохгүй байх магадлалтай тул 48 цагийн дараа анх нийлүүлсэн нохойтойгоо дахин нийлүүлнэ.

Үр төл авах тохиромжтой үе

Эм нохойг ядраахгүй, сайн чанарын үр төл авахын тулд жилд 1 удаа, өвөл эсвэл хаврын улиралд нийлүүлэгт оруулбал зохино.

Эр нохойны нийлүүлэгт оролцох давтамж

Эр нохойг жилд 8-10 удаа, нийлүүлэг хооронд 7-10 хоногийн зайтай оруулах нь зохистой.

Холбоотой линк

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх