Спей заслага буюу үржил хязгаарлах мэс ажилбар
Спей заслага гэж юу гэсэн үг вэ?
/Spaying/ Спей заслага гэдэг нь эмэгтэй муурны нөхөн үржихүйн эрхтнийг (өндгөвч, умай) авах мэс заслын арга юм. Энэ процедурыг ихэвчлэн муурыг зургаан сартай байхад хийдэг.
Спей нь муурны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Жишээлбэл:
- Хорт хавдраас сэргийлнэ.
- Үхэлд хүргэдэг хөхний булчирхайн хавдрын эрсдлийг бууруулдаг.
- Умайн ноцтой халдвар болох пиометра үүсэхээс сэргийлдэг.
- Ороо нь орсон муурнуудын зан ааш хувирч, заримдаа гэрээсээ зугтахыг оролддог.
- Гудамжны өвчтэй мууртай харьцсанаас үүдэлтэй халдварт өвчин тусаж болзошгүй байдаг.
Баяндэмбэрэл мал эмнэлэг ХХК
Таны муурны эрүүл мэнд, зан төлөвт спей чухал ач холбогдолтой. Эсрэгээрээ хэрэв та муураа үржүүлэхээр төлөвлөж байгаа бол малын эмчтэйгээ энэ тухай талаар ярилцаж, цаг товлох уулзаж зөвлөгөө аваарай.
Холбоотой линк
- Муур төрөхөд анхаарах зүйлс
- Муур тавилга маажихыг хэрхэн зогсоох вэ?
- Муурны насыг хэрхэн тодорхойлох вэ
- Нохой тэжээх зөвлөгөө
- Муур тэжээх зөвлөгөө
.