Өрхийн санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ?

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” энэ удаагийн нийтлэлдээ “Өрхийн санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ?” талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Орлого тань нэмэгдсээр байгаа ч сарын эцсээр данс тань улайссан хэвээр байна уу? Өрхийнхөө хэрэглээнд хангалттай хүрэлцэх цалин авсан ч нэг л болж өгөхгүй хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлагатай тулгарч байна уу? Хэрэв энэ асуудал таны гэр бүлд тулгараад байгаа бол мөнгөө үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа гэсэн үг юм.

Өрхийн санхүүг удирдахдаа хамгийн багадаа 3 сарын турш орлого, зарлагаа нэг бүрчлэн бүртгэсэн байх ёстой. Бидний хамгийн гол асуудал бол орлого, зарлагаа бүртгэж хөтөлдөг байх явдал юм. Өрхийнхөө орлого, зарлагыг бүртгэснээр та ашиг, алдагдал болон цэвэр хөрөнгийнхөө дүнг тооцож чадна.

Өрхийн санхүү, төсөв гэж юу вэ?

Энд өрхийн гишүүд ямар нэгэн хэмжээнд бүгд оролцоотой байх ёстой. Төсвөө хэлэлцээд шийдвэрлэсэн бол аль болох чанд баримтлах нь зүйтэй. Санхүүгийн сахилга сайтай өрхүүд улирал, хагас болон бүтэн жилээр өрхийн төсвийн төлөвлөгөөгөө гарган мөрддөг. Үүний тулд ихээхэн хэмжээний орлого, зарлагаа урьдчилж тооцоолсон байна.

Өрхийнхөө төсвийг тогтмол хөтлөх явцдаа тодорхой хугацаанд хянаж, шинжилгээ хийгээд өнгөрсөн хугацаанд ямар зүйлд мөнгө их зарцуулсан, юунаас хэмнэлт гаргаж чадсанаа дүгнэж байх шаардлагатай. Энэ үйл явцад хамгийн чухал нь өрхийн гишүүн бүр тооцоотой байх хандлагын болоод үйлийн өөрчлөлт бий болгож байвал үр дүн харагдана.

өрхийн санхүү

Өрхийн санхүүгээ удирдах арга

Дугтуйт төсвийн арга

Зардлын төрөл бүрээр дугтуй бэлтгэн өрхийн төсвийнхөө тооцоог хуваарилж, төлөвлөгөөтэй зарцуулах арга юм. Америк болон Солонгос, Хятад улсад өргөн хэрэглэдэг. Энэ арга олон айл өрхөд үр ашгаа өгч чадсан байдаг. Дугтуйт төсвийн аргыг хэрэгжүүлэхийн өмнө орлого, зарлагаа бүртгэх бөгөөд түүнд үндэслэн орлого, зарлагаа төлөвлөнө.

өрхийн санхүү

Өрхийн орлогыг зарцуулахын өмнө бага ч болов мөнгийг хуримтлалдаа тогтмол хийсний дараа хэрэглээнд хуваарилна. Орлого хэрэглээнээс илүү гарвал хадгаламжаа нэмэгдүүлэх нь зүйтэй. Энэ аргын гол агуулга бол өдөр болон сараар нийтлэг гардаг зардлуудаа тус тусад нь дугтуйнд хийнэ.

Жишээ нь: Хоол хүнс 200000 төгрөг, унаа тээвэр 75000 төгрөг, өр зээл 280000 төгрөг, хадгаламж 200000 төгрөг гэх мэт.

Компьютерийн арга

Компьютер, гар утас дээр ажиллах дуртай хүмүүст олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн “Төсөвчин” хэмээх ашиглахад хялбар цахим хувилбарыг санал болгож байна. Өрхийн төсвийг цахим хэлбэрээр интернетэд холбогдсон үед компьютер, ухаалаг гар утсан дээр нэмэлт програм суулгахгүйгээр ашиглах боломжтой.

Энэхүү програм нь төсвөө өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан хөтлөх боломж олгодог бөгөөд хэрэглэхэд маш хялбар юм. Уг үнэгүй аппликейшны “IOS” ба “Android” хувилбарууд байдаг. Өрхийн төсөв зохиохдоо тодорхой түвшинд алхамчлах хэрэгтэй.

Жишээ нь: Өрхийнхөө орлого, зарлагыг бүртгэх, зарлагынхаа түүхийг дүгнэж, тэвчиж болох зардлаа олж илрүүлэн, өрхийнхөө төсвийг зохиох, өрхийн төсвөө чанд мөрдөн санхүүгийн сахилгатай байх.

  •  Өрхийн төсвийн үндсэн зарчим
  • Өрхийнхөө төсвийг нэг байлгаж, шийдвэрийг хамтдаа хэлэлцэж гаргах;
  • Хадгаламжийнхаа дансыг хоёр хүний нэртэй, мөн хоёр хүний гарын үсэгтэй байлгах;
Хүснэгтийн арга

Өрхийн төсвийг янз бүрийн хэлбэрээр хөтлөх боломжтой. Энэхүү хүснэгтийн аргачлал нь сонгодог аргачлал ашигласан цаасан дээр бүртгэх хувилбар юм. Төсвөө ямар хугацаанд хөтлөхөө төлөвлөж, өөртөө зорилго тавиарай. Хоёр сарын дараа гэхэд та орлого зарлагаа харьцуулах боломжтой болно. Гурав буюу түүнээс дээш сарын дараа зарлага өндөртэй сар болон орлого, зарлага их хэлбэлздэг мөчлөгийг тодорхойлж чадна.

Эрхэм Түнш Консалтинг ХХК

Хамтдаа Системтэй хөгжье

Бидний үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх