ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” САНХҮҮГИЙН УДИРДЛАГА БУЮУ ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний талаар мэдээлэл хүргэж байна.

татварын тайлан өгөх хугацаа

Зорилго:

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг бодлогын түвшинд удирдан чиглүүлж, процессжуулахаас гадна, бүх төрлийн татвар, санхүүгийн тайланг хуулийн хүрээнд хамгийн бага татварын зардалтай байх боломжийг судлан хэрэгжүүлэхэд оршино.

Асуулт 1. Ерөнхий нягтлан бодогч юу хийх ёстой вэ?

  1. Санхүүгийн ажилчдыг удирдлагаар хангах
  2. Санхүүгийн үйл ажиллагааг зөв зохион байгуулах
  3. Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
  4. Сар, улирал, хагас жил, бүтэн жилийн татварын болон санхүүгийн тайлан тооцоог хуулийн хүрээнд гаргах, тайлагнах, мэдээлэх
  5. Тайлангийн тоон мэдээнд үндэслэн байгууллагын төсөв, төлөвлөгөө гаргах, мөнгөний урсгалыг төлөвлөх, хянах

Асуулт 2. Санхүүгийн удирдлага буюу ерөнхий нягтлан бодогчийн үйлчилгээний давуу тал

  1. Хамгийн том давуу тал бол нэг хүний ажлыг бүтэн баг хийх учраас бодлогын хувьд өндөр чадамжтай удирдлага байж чадна. Энэ нь татварын тайлагнал болон дотоод зохион байгуулалтад маш өндөр үр дүн харуулна.
  2. Тухайн байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагааны циклийг тодорхойлж өгнө. Энэ нь хамгийн зохимжтой бүтцийг бий болгоно гэсэн үг.
  3. Санхүүгийн үйл ажиллагаанд оролцогчдын ажил үүргийн хуваарийг боловсруулан хэрэгжүүлнэ.
  4. Байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагааны журам боловсруулж хэрэгжүүлнэ. Санхүүгийн үйл ажиллагааны журам бол тухайн байгууллагын дархлаа гэж ойлгох хэрэгтэй.
  5. Гүйцэтгэх удирдлагад байгууллагын үйл ажиллагааг сайжруулах санхүүгийн зөвлөгөө өгнө.
  6. Дээрээс нь бид татвар, санхүүгийн бүх төрлийн тайланг хуулийн хүрээнд хариуцаж гаргах, тайлагнах, мэдээлэх үүргийг хүлээнэ. Энэ нь ихэнх байгууллагуудын татварын тайлан нь дотоод тайлангаасаа өөр явдаг учраас дотоод ажилчдадаа нууцлахыг хүсдэг асуудлыг шийднэ. Манай багийн гол ажил бол хуулийн хүрээнд хамгийн бага татварын зардал гаргах боломжийг судалж хэрэгжүүлнэ.
  7. Мэдээж бид тухайн байгууллагын бизнесийн болон санхүүгийн тоон мэдээллийг нууцлах үүргийг хүлээнэ.

Асуулт 3. Ерөнхий нягтлан бодогчийг заавал өдөр тутам ажлын байранд байх ёстой гэж бодож байна. Танайх ерөнхий нягтлан бодогч томилон оффист суулгах уу.

  1. Ерөнхий нягтлан бодогч бол бодлогоор чиглүүлэх үүрэгтэй. Өдөр ажлын тутмын гүйцэтгэлд оролцох шаардлагатай албан тушаалтан биш. Гүйцэтгэлийн үр дүнг хянах, шалгах, засуулах, тайлан мэдээг нэгтгэх, тайлагнах, мэдээлэх ажлыг хийх ёстой бодлогын түвшний удирдлага.
  2. Тиймээс багийг зөв чиглүүлэн санхүүгийн ажил тасралтгүй үргэлжлэх боломжийг нээж өгснөөр ерөнхий нягтлан бодогч дотоод календарчилсан тайлангийн хурал болон бусад татвар, санхүүгийн тайлангийн үеүдээс бусад тохиолдолд өдөр тутам оролцох шаардлагагүй байдаг.
  3. Гүйцэтгэх удирдлагаас чиглүүлсэн тайлангийн хурлуудад тоон мэдээллээр хангах, татвар, санхүүгийн тайлангийн үеүдээр ажиллана. Мэдээж оффис дээр тогтмол байхгүй байсан ч онлайн байдлаар нягтлан бодогч, нярвуудыг ажлын гүйцэтгэлийг тогтмол хянаж, үнэлэлт, дүгнэлт гаргаж явах болно. Мөн тэднийг чиглүүлэх үүргийг тогтмол хийх болно.
  4. Товчоор хэлбэл санхүүгийн үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг боловсруулснаар тухайн дүрэм журмын хүрээнд ажил тасралтгүй үргэлжлэх боломжийг нээж өгнө. Үүний үр дүнд өдөр тутмын ажил тасралтгүй үргэлжлэх ба тайлан тооцоо гаргах ажилд л гол төвлөрч ажиллана гэсэн үг.

Асуулт 4. Танай үйлчилгээний хөлс ямар байх вэ?

  1. Сарын 2,200,000₮-с эхлэнэ. Тухайн байгууллагын үйл ажиллагаа, цар хүрээнээс хамаарна.
  2. Энэ нь одоогийн ерөнхий нягтлан бодогчийн цалингийн 50%-с доош зардал гарна гэсэн үг.

Асуулт 5. Энэ үйлчилгээг ямар аж ахуй нэгжүүд илүү ашиглахад тохиромжтой вэ? Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

  1. Яг тийм байгууллагад үйлчилнэ гэсэн хязгаар байхгүй. Танай байгууллагад бодлогын түвшний санхүүгийн удирдлага хэрэгтэй байгаа бол бид танай асуудлыг бүрэн шийдвэрлэх болно. Том, дунд, жижиг, гадаадын хөрөнгө оруулалттай гэж ялгахгүйгээр хамтран ажиллана.
  2. Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээг татвар, санхүүгийн тайланг гаргуулах зорилготой жижиг, үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж байгаа газрууд ихэвчлэн ашигладаг.
  3. Харин санхүүгийн удирдлага буюу ерөнхий нягтлан бодогчийн үйлчилгээ нь тухайн байгууллагад нийцүүлэн бодлого хэрэгжүүлж байгаагаараа ялгаатай. Ихэнх газрууд бодлогоор цангасан байдаг. Үүнийг юугаар харж болох вэ? гэхээр. Тухайн байгууллагад дахин дахин үүсээд байгаа санхүүгийн үйл ажиллагаанд оролцогчдын асуудлаар харж болно.
  4. Үүнээс юу гэж дүгнэж болох вэ? БОДЛОГЫН УДИРДЛАГА+ТАТВАР, САНХҮҮГИЙН ТАЙЛАН гэдэг нь санхүүгийн удирдлага буюу ерөнхий нягтлан бодогчийн үйлчилгээний ялгаатай байдал.
гэрээт нягтлан бодогч

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх