Коронавирус илрэх хугацаа

Шэйр хийж түгээх

Бүх халдварт өвчний адил SARS-CoV-2 болох коронавирус нь хүн болгонд өөр хугацаанд
илэрнэ. Энэхүү хугацаа нь вирус биед нэвтэрч шинж тэмдэгүүд илрэх мөн цааш хэрхэн хүндэрч
болох, ямар тохиолдолд шууд эмчилгээ шаардлагатай, хэрхэн урьдчилан сэргийлэх арга
хэмжээ авах вэ гэдгийг урьдаас тааварлахад тус болно.

Коронавирус илрэх хугацаа


Халдвар авсан тохиолдолд тухайн вирус нь биед нэвтэрч олон хувилбарыг бий болгох бөгөөд
маш их хэмжээтэй болох хүртэл аливаа нэгэн шинж тэмдэгүүд илэрдэггүй. Одоогийн байдлаар
энэхүү хугацааг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах төвүүд хоёр хоногоос хоёр долоо
хоног байна гэж үзжээ. Коронавирус авсан хүмүүсийн хувьд дунджаар 5 хоногийн хугацаанд
вирус биед бүрэн хөгжиж байсан бол шинж тэмдэгүүд нь дунджаар 11.5 хоногт илэрчээ.

Харин вирусын шинэ делта хувилбар нь биед илүү хурдан тархах бөгөөд өмнөх хугацааг 4 хоног,
омикрон хувилбар нь 3 хоног хүртэл богиносгосон байна.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Коронавирус хүнээс хүнд халдварлах хугацаа

Шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор вирусыг халдаах эрсдэл хамгийн өндөр бөгөөд
халвар авсан хүн цааш илүү хурдан тараах эрсдэлтэй болно. Делта хувилбар нь анхны
хувилбараас илүү өргөн хүрээнд тархах эрсдэлтэй бол омикрон хувилбар нь делтагаас 3 дахин
илүү хурдан тархах элсдэлтэй ажээ.

Хэрвээ та коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэж үзвэл шинж тэмдэг илрэхээс өмнө
бусад хүмүүст халдаахаас урьдчилан сэргийлж гэртээ тусгаарлах болон эрүүл мэндийн
байгуулагаас заавар авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Коронавирус нь амьсгалын замаар халддаг бөгөөд найтаах, ханиах мөн ярихад тухайн хүний
гадагшлуулж буй шүлс мөн унасан гадарга дээр хүртэл хадгалагдаж халдвар авах эрсдэлд
оруулдаг.

Амны хаалт зүүсэн хүнтэй нэг өрөөнд байхад тодорхой эрсдэл илрээгүй бол яг адил
орчинд амны хаалтгүй хоёр хүн харилцахад 45 минутын дотор халдвар авах эрсдэл бий болсон
судалгаа хийгджээ.

Үүнээс үзэхэд олон нийтийн газар зорчих нь маш эрсдэлтэй бөгөөд
батлагдсан вакцин гарах хүртэл хүлээх нь бидний найдах хамгийн гол найдвар болж байна.

Хэзээ тараах эрсдэлгүй болсон гэж үзэх вэ?

Коронавирус биеэс гадагшилсан тохиолдолд цааш тараах эрсдэлгүй болдог бөгөөд
ойролцоогоор шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоногийн дараа тараах магадлал буурч эхэлдэг.
Энэхүү хугацаанд амны хаалт зүүх мөн олон нийтийн газар бусад хүмүүсээс 6 метрийн зайтай
явахыг зөвлөж байна.

Баталгаатай вирусыг цааш тараахгүй болсон эсэхийг шалгахын тулд 24 цагийн зайтай хоёр
удаагийн тест хийх бөгөөд сөрөг гарсан тохиолдолд аюулгүй түвшинд хүрсэн гэж үзэж болох
хэдий ч 5 хоногийн турш амны хаалт зүүж тусгаарлах нь чухал юм.

Хүнд туссан үед урт хугацаанд үргэлжлэх тохиолдолууд ч мөн олон байгаа. Энэ нь нас болон
вакцины нөлөө зэргээс шалтгаалаад 6 сар түүнээс ч урт үргэлжилж буй тохиолдлууд байгаа
бөгөөд үүнийг урт хугацаанд үргэлжилж буй коронавирус гэж нэрлэж байна.

Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан энгийн хүнээс илүү олон шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд буюу 5-аас дээш шинж тэмдэг илэрвэл урт хугацаанд үргэлжлэх магадлал өндөр.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Вакцинд хамрагдсан тохиолдолд

Хэдийгээр бүрэн вакцинд хамрагдсан ч халдвар авч болох бөгөөд цааш тараах эрсдэл нь мөн
адил байх болов ч вакцинд хамрагдаагүй хүмүүсийг бодвол тээвэрлэж тараах хугаацаа нь арай
богино байна. Вакцин нь коронавирусыг тусах магадлалыг бууруулах бөгөөд туссан тохиолдолд
хүндрэх магадлалыг буруулах үйлчилгээтэй.

Коронавирус туссанаас хойш дархлаа тогтох хугацаа

Аливаа халдварт өвчний дараа хүний бие халвдартай тэмцэж тэсвэрлэх чадвартай болж
дархлаа үүсдэг. Коронавирусээс эдгэсэн бүх хүмүүсийн дархлааны систем хэр чадвартай
тогтсон нь тодорхойгүй хэдий ч ойролцоогоор нэгээс гурван долоон хоногийн хугацаанд
дархлаа тогтох хандлагатай байгаа ажээ.

Энэхүү вирусыг олон дахин тусах эрсдэлтэй бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг
авч болгоомжтой байхыг зөвлөж байна.

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх