Спей заслага буюу үржил хаах мэс ажилбар

|
Шэйр хийж түгээх

Спей заслага гэж юу гэсэн үг вэ?


/Spaying/ Спей заслага гэдэг нь эмэгтэй муурны нөхөн үржихүйн эрхтнийг (өндгөвч, умай) авах мэс заслын арга юм. Энэ процедурыг ихэвчлэн муурыг зургаан сартай байхад хийдэг.

Спей нь муурны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Жишээлбэл:

  • Хорт хавдраас сэргийлнэ.
  • Үхэлд хүргэдэг хөхний булчирхайн хавдрын эрсдлийг бууруулдаг.
  • Умайн ноцтой халдвар болох пиометра үүсэхээс сэргийлдэг.
  • Ороо нь орсон муурнуудын зан ааш хувирч, заримдаа гэрээсээ зугтахыг оролддог.
  • Гудамжны өвчтэй мууртай харьцсанаас үүдэлтэй халдварт өвчин тусаж болзошгүй байдаг.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Таны муурны эрүүл мэнд, зан төлөвт спей чухал ач холбогдолтой. Эсрэгээрээ хэрэв та муураа үржүүлэхээр төлөвлөж байгаа бол малын эмчтэйгээ энэ тухай талаар ярилцаж, цаг товлох уулзаж зөвлөгөө аваарай.

Спэй засал гэж юу вэ?

SPAY, Заслага хагалгааны өмнө болон дараа анхаарах зүйлс

Муур болон нохойн spay, заслага хагалгаа нь (эр, эм амьтны үржил хязгаарлах) нь тэдний эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг бөгөөд хагалгааны өмнө болон дараа хэд хэдэн зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

Хагалгааны өмнөх анхаарах зүйлс:

  • Хагалгаа хийхээс 8-12 цагийн өмнө амьтны хоол, ус өгөхгүй.
  • Хагалгааны өмнө тухайн амьтныг эмчийн үзлэгт хамруулан. Өвчтэй байвал хагалгааг хойшлуулна.
  • Мөн эрүүл мэндийн ямар нэг асуудал байгаа бол заавал малын эмчид урьдчилан мэдэгдээрэй.

Хагалгааны дараах анхаарах зүйлс:

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Унтуулгаас сэрэх:

Хагалгааны дараа тус амьтан хэсэг хугацаанд унтаа байдалтай байдаг тул дулаан, тав тухтай орчинд байлгаж, сэрэх хүртэл хяналтад байлгах хэрэгтэй. Амьтан сэрсний дараа толгой эргэх, тэнцвэргүй байдал ажиглагдаж болно. Энэ нь унтуулгын нөлөө гарах хүртэл хэвийн үзэгдэл юм.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Шархны арчилгаа:

Мэс заслын шархыг цэвэр, хуурай байлгах бөгөөд тус амьтан шархыг долоох, маажихгүй байх шаардлагатай тул тусгаарлагч хүзүүвч/ e-collar/ зүүлгэнэ. Шархыг өдөр бүр шалгаж, хавдах, улайх, шингэн гоожих зэрэг шинж тэмдэг илэрвэл малын эмчид хандаарай.

Спэй засал гэж юу вэ?

Хөдөлгөөнийг хязгаарлах:

Амьтныг хагалгааны дараах 7-14 хоногийн турш хэт их гүйх, үсрэх, тоглох зэргээс хязгаарлах шаардлагатай. Хэт их хөдөлгөөн нь шархны эдгэрэлтийг саатуулж, оёдол задарч болзошгүй.

Спэй засал гэж юу вэ?

Хооллолт:

Амьтан сэрсний дараа хоол, ус бага хэмжээгээр өгөх нь зүйтэй. Хэрэв амьтан бөөлжих эсвэл хоолонд дургүй байх шинж ажиглагдвал түр хүлээгээд бага багаар хооллоорой. Мөн хатуу зажлахад төвөгтэй хоол өгч болохгүйг анхаараарай.

Спэй засал гэж юу вэ?

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх