Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн олон улсын дүрэм
“Эрхэм Түнш Консалтинг” нь та бүхэндээ энэ удаагийн нийтлэлээрээ “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн олон улсын дүрэм”-ийг бэлтгэн хүргэж байна.
Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн олон улсын дүрэм ЗААВАР
Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн олон улсын дүрэм ЗОРИЛТ
Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн олон улсын дүрэм (Хараат бус байдлын олон улсын стандартыг багтаасан) (“Дүрэм”) нь мэргэжлийн хувьд олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагыг тусгасан мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн суурь зарчмуудыг тодорхойлсон болно.
Эдгээр зарчимд мэргэжлийн нягтлан бодогчоос хүлээж болох зан төлөвийн стандартыг тогтоосон байна. Суурь зарчим нь: шударга байдал, бодитой байдал, мэргэжлийн ур чадвар, хянамгай байдал, нууц хадгалах, мэргэжлийн зан төлөв эдгээр болно.
Дүрэм нь суурь зарчмуудыг мөрдөхөд тулгарч буй аюул заналыг тодорхойлох, үнэлэх, шийдвэрлэхдээ мэргэжлийн нягтлан бодогчийн ашиглах онолын үзэл баримтлал болдог. Дүрэм нь тухайн сэдвээр онолын үзэл баримтлалыг ашиглахад нь нягтлан бодогчдод тус болохуйц янз бүрийн сэдвийн хүрээнд тавигдах шаардлага, ашиглах материалыг тодорхойлдог.
Аудит, нягтлах ажил, бусад баталгаажуулах ажлын хувьд, эдгээр ажилтай холбоотойгоор хараат бус байдалд учирч болох аюул заналд онолын үзэл баримтлалыг ашиглах Хараат бус байдлын олон улсын стандартыг энэхүү Дүрмээр тогтоосон болно.
Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн олон улсын дүрэм БҮТЭЦ
Дүрэмд дараах материалыг багтаасан:
Бүлэг 1–суурь зарчим, онолын үзэл баримтлалыг тусгасан бөгөөд мэргэжлийн бүх нягтлан бодогчдод хамааралтай Дүрэм, Суурь зарчмууд болон Онолын үзэл баримтлалд нийцүүлэх.
Бүлэг 2–Бизнесийн салбар дахь мэргэжлийн нягтлан бодогчид, энд бизнесийн салбарт ажилладаг мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлийн үйлчилгээ гүйцэтгэхдээ ашигладаг нэмэлт материалыг тусгасан.
Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч гэдэгт дараах жишээнд дурдсан салбарт гүйцэтгэх болон гүйцэтгэх бус албан тушаал эрхэлж, эсвэл гэрээгээр ажиллаж байгаа мэргэжлийн нягтлан бодогчдыг багтаадаг:
Бүлэг 2–ыг мөн нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн компанитай гэрээлэгч, ажилтан эсвэл өмчлөгчийн аль нэр хэлбэрээр харилцаатай байх хувь хүмүүс мөрддөг.
Бүлэг 3–Нийтэд Үйлчилдэг Мэргэжлийн Нягтлан Бодогчид-т нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үедээ мөрддөг нэмэлт материалыг багтаасан болно.
Хараат Бус Байдлын Олон Улсын Стандарт-д нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан
Холбоотой линк
- Татварын тайлан өгөх хугацаа 2023 он
- Гэрээт нягтлан бодогчийн гэрээний загвар
- Санхүүгийн тайланг энгийнээр тайлбарлая
- Ххоат-ын хөнгөлөлт чөлөөлөлт
.