Дуудлагын шавьж устгал

Бүх төрлийн шавжгүйтгэл (бусад үе хөлтөн-Нисдэг болон мөлхдөг шавьж

  • Жоом
  • Бясаа
  • Цагаан эрвээхий
  • Шоргоолж
  • Ялаа
  • Бүүрэг

Мэрэгчгүйтгэл (харх, хулгана)

Мэрэгчгүйтгэлийг мэргэжлийн тархвар судлаач эрүүл ахуйч эмч, хор судлаач, химичийн заавар зөвлөгөөний дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

  • Харх
  • Хулгана
  • Бусад мэрэгч
хөрсний бохирдол цэвэрлэгч

Ковид – 19 Коронавируст халдваргүйтгэл

  • (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйтгэл
  • Нийслэлийн хэмжээнд мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бүх газар, мах ногооны зоорь, агуулах, хүнсний захуудын халдваргүйтгэл
  • Бохирлогдсон нийтийн эзэмшлийн зам талбай, нүхэн жорлон, гахай, нохой, шувууны байр, малын хашаа хороо, мал амьтны сэг зэм устгалын халдваргүйтгэл
  • Мал амьтны халдварт болон гоц халдварт өвчний үед уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу ариутгал халдваргүйтгэл хийх

ШАВЖНААС ТҮРГЭН САЛМААР БАЙНА УУ?

жоом

Жоом

Жоом бол маш төвөгтэй амьтан. Маш тэсвэртэй шавж тул нэг үүрлэчихвэл салахад хэцүү. Жоом нь хоол хүнс бохирдуулах, өвчин тараах зэргээр эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Тийм учраас яаралтай жоом устгалын газар хандахыг зөвлөж байна.

бясаа

Бясаа

Бясаа бол цусаар хооллогч шавж юм. Бидний дунд өргөн тархсан нь ор хөнжлийн бясаа. Толгойн урд хэсэг дэх хатгуураараа хүний арьсийг нэвт цоолж цус сордог. Мөн л амархан үржиж дасан зохицох чадвар өндөртэй тул устгахал хэцүү байдаг.

шоргоолж

Шоргоолж

Ихэнхи шоргоолж хүний биед айхтар хор хөнөөл учруулахгүй боловч хоол хүсний дайсан болдог. Мөн бусад шавжийн адил халдвар тээгч болдог тул эргэлзэлгүй устгалд оруулах нь зөв.

ялаа

Ялаа болон бусад шавж

Гэрийн ялаанууд дулаан агаар эсвэл муудсан зүйлийн үнэр, өтгөний үнрээр гэрт үүрлэх аюултай. Тэд ихэвчлэн гар тогооны угаалтуурын хоолойд үүрлэх хандлагтай байдаг.

харх

Харх

Харханд идэхгүй юм гэж үгүй. Шувууны өндөг, ангаа­хай, амьтны сэг, хавч, мэл­хий, гүрвэл, зөөлөн биетэн, өвс ургамал, жимс, цааш­лаад цемент чулуу ч иднэ. Ер нь мангас л гэсэн үг. Тэр хоол хомс үед юуг ч барьж идэхээс буцахгүй. Бие биенээ ч барьж иднэ. Өөрөөсөө хэд дахин том амьтан руу бүр хүн рүү довтлон дайрч хөнөөдөг аюул­­тай амьтан.

хулгана

Хулгана

Хүний ахуй амьдрал, улс орны эдийн засагт асар их хохирол учруулдаг. Гэрийн хулгана хүнсний бүтээгдэхүүнийг идэж хороох, хордуулахаас гадна барилга байшин, бараа материалын сав, баглаа боодлыг гэмтээн үргүй зардал их гаргана.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Баяндэмбэрэл ХХК компаний товч танилцуулга

18 жилийн туршлага

1999 оноос хойш тасралтгүй 18 жил мал эмнэлэг болон ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээ эрхэлж байна.

Тоног төхөөрөмж

Ариутгалын зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашин, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, хэрэглэлтэй.

Сэтгэл ханамж

Харилцагч байгууллагуудаас сэтгэл ханамжийн судалгаа авхад “Онц сайн” дүнтэй

Хамтрагч байгууллага

Стандарт Чанарын Шаардлага

Монгол Улсын  стандарт  “MNS  5161-3:2002, MNS  4968:2000, MNS  4990:2000, MNS  5161-1:2002”- ыг мөрдөн, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 11 сарын 01-ны өдрийн А/179 дүгээр тушаалын долоо дугаар хавсралтаар баталсан Ахуйн шавж, мэрэгч, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг баримталж, Ахуйн шавж, мэрэгч, халдваргүйтгэлийн үйлчилгээний технологийн зааврын дагуу 1999 оноос өнөөг хүртэл тасралтгүй ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа туршлагажсан баг хамт олон ажиллаж байна.

“Хавдар үүсэх шалтгаан бол шинжилгээ баталжаагүй малын махнаас үүдэлтэй” – Д.Цэндбаатар Мал эмнэлэгүүдийн анхны хөдөө ах ахуйн гавъяат зүтгэлтэн

Биднийг Сонгох Шалтгаан

Хүн амын нягтаршилт ихсэж үүнийг дагаад олон төрлийн нян вирус, ахуйн хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй халдварт өвчнүүд, томуугаар өвчлөл ихэссэн. Үүний эсрэг ариутгал халдваргүйтгэлийг чанарын өндөр түвшинд, сайн чанарын үйлчилгээ өндөртэй бодисоор, мэргэжлийн хүмүүс хийх цаг болж аюулын  харанга аль хэдийнэ тогших болсон.

ариутгал шавж устгал

Сэрэмжлүүлэг

Хортон Шавж зайлшгүй хийлгэх шаардлага тулгарч буйг ашиглан зарим залжин хүмүүс үнэ хямд, чанарын стандарт хангахгүй бодисоор, шаардлага хангахгүй тоног төхөөрөмжөөр,мэргэжлийн бус ажиллагсдаар хийлгэж, хямд үнэтэй хэмээн энэ талын мэдлэггүй хүмүүсийг мунхруулж чанаргүй үйлчилгээ үзүүлсээр байна.

Ерөнхий захирал:

захирал Ө.Эрдэнэчулуун

Ерөнхий захирал

Баяндэмбэрэл ХХК үүсгэн байгууллагч, ерөнхий захирал, нийслэлийн мал эмнэлгүүдийн анхны Хөдөө аж ахуйн гавъяат зүтгэлтэн

Компаний Хаяг:

БЗД-ийн ЗДТГазрын зүүн талд татварын хэлтэсийн урд байрлалтай

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Нийтлэл: