Жоомны хор цацна, 4 төрлийн шилдэг жоом устгагч

Шэйр хийж түгээх

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Жоомны хор цацах үйлчилгээ – Баяндэмбэрэл ХХК

Аливаа хорыг зөв найруулан хэрэглэх нь бага насны хүүхэд болон хөгшин настай хүмүүст учруулах аюулаас сэргийлж байдаг. Гэр аргаар эсвэл Хятад шинжилгээний бичиггүй хор нь ургийн гажиг эсвэл гормоны өөрчлөлтийг үүсгэж байна.

Баяндэмбэрэл ХХК Монголын ууган мал эмнэлэг бөгөөд бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж мал эмнэлэгээс гадна Ариутгал халдваргүйжүүлэлт үйлчилгээг нэвтрүүлсэн.

баяндэмбэрэл ХХК Ариутгал халдваргүйжүүлэлт компани

Мөн химийн бодистой харьцах мэргэжлийн лабораторитой бөгөөд энэ салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан хамт олон билээ. Хэрэв та ахуйн хортон шавж устгуулах сонирхолтой бол эхлээд эрүүл мэндээ хамгаалах үүднээс мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Жоомны Хорыг зөв цацахгүй бол яах вэ?

Монгол улсын үндсэн хуулинд жоом, бясааны хорыг албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн тунгаар худалдаалах, мөн мэргэжлийн байгууллагаар цацуулахаар зааж өгсөн байдаг.

Гэтэл хувь хүн эсвэл мэргэжлийн бус газрууд хор зарах эсвэл цацах үйлчилгээ үзүүлж байгаа нь дараах сөрөг үр дүнг дагуулж байна.

  • Хулхи, чанаргүй эсвэл хорыг буруу найруулан ашигласнаас болж шавж бүрэн усталгүй үлдэх. Үүнээс болж амьд үлдсэн шавж мутацад орж илүү хоронд тэсвэртэй болох
  • Буруу эсвэл дутуу цацсанаас болж шавж бүрэн усталгүй дахин мутацад орж хоронд илүү тэсвэртэй болох
  • Нэгэнт мутацад орсон шавжийг өөр төрлийн хороор л устгах боломжтой байдаг. Энэ тохиолдолд илүү хүчтэй хор ашиглах ба гэр бүлийн эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирч үлддэг.

Иймд та нэгэнт шавжнаас салах тухай бодож байгаа бол мэргэжлийн байгууллагад хандах нь таны алтан цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх болно.

Жоомны тухай 5 аймшигт факт

жоом факт 1
жоом факт 2
жоом факт 3
жоом факт 4
жоом факт 5

Жоомны хор түүний төрлүүд

1. Жоомны өгөөш хор

Энэ хор нь ихэвчлэн бөөрөнхий хавтгай хуванцар дотор жоомны дуртай хоолыг байрлуулсан хэлбэрээр худалдаалагддаг. Энэ хорны найрлагад фипронил 0,05%, гидраметилнон 2% орсон учир жоомыг 7-14 хоногт бүр мөсөн устгадаг. энэ хорны үүрэг нь: жоом хордуулсан хоол идээд үүрэндээ очиж бусад жоомнууддаа тахал мэт хорыг тараадаг. Тэгснээр жоом үр үндсээрээ устдаг.

2. Шүршигч хор

Энэ шүршигч хор нь гадуур маш түгээмэл худалдаалагддаг бөгөөд гэрийн ойролцоох жижиг дэлгүүр гэх мэт хүссэн газраасаа худалдан авах боломжтой. Энэ хорны найрлагад цифлутрин хэмээх бодис орсон тул ганцхан жоом ч гэлтгүй өөр бусад олон төрлийн шавжийг устгах чадалтай.

Шүршигч хорыг ашиглахдаа жоом ихэвчлэн харагддаг газруудаараа шүршиж хэрэглэдэг. Гэвч дутуу шүрших гэх мэтээр шавж амьд үлдвэл тухайн хоронд илүү тэсвэртэй болж үлддэг ба хороор үхүүлэхэд хэцүү болж эхэлдэг.

3. Шингэн баяжмал

Энэ хорыг ихэвчлэн ариутгалын компаниуд өргөнөөр хэрэглэдэг бөгөөд үүний найрлагад нь маш олон төрлийн химийн бодис орсон байдаг тул маш үр дүнтэй. Гэхдээ тааруулан хэрэглэхгүй бол хүний биед хортой тул тэжээвэр амьтан болон хүүхдэд хүрэхээс сэргийлэх нь зүйтэй.

Мөн түүнчлэн энэ хор нь жоомноос үүссэн вирусийн халдвараас маш сайн хамгаалдаг. Мөн жоом үүсэхээс өмнө ашиглавал жоомноос урьдчилан сэргийлдэг.

Иймд мэргэжлийн лабораторитой байгууллага сонгон хор цацуулахыг зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

4. Pesticide contains cypermethrin

Жоом маш ихээр үржиж дийлдэхээ больсон үед ашиглах хамгийн үр дүнтэй бөгөөд хамгийн хүчтэй хор юм. CY-Kick CS хэмээх цифлутрины уусмалыг зөвхөн гадаадаас худалдаж авах боломжтой. Хэрэв та гадаадад амьдардаг байсан ч олдоц маш муу тул та заавал online-аар захиалан авах боломжтой.

Энэ хор нь маш их хүчтэй хор учир жоом болон бусад бүх хортон шавжийг устгах чадвартай. Мэргэжлийн байгууллагад хандан тусгай хэрэглэл, өмсгөлтэй нарийн зааврын дагуу энэ хорыг ашиглах нь зохистой.

Хэрэв энэ хорыг ашиглахаар шийдсэн бол гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдээс хол байлгахыг анхаарна уу! Мөн мэргэжлийн байгууллагаас нэмэлт зөвлөгөө заавал авна уу.

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:


Шэйр хийж түгээх