Хувь хүний орлогын албан татварыг энгийнээр тайлбарлая

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа “Хувь хүний орлогын албан татвар” -ын тухай мэдээллийг бэлтгэн оруулж байна.

татварын тайлан өгөх хугацаа

Зөвхөн аж ахуй байгууллага ч биш татвар төлөгч хувь хүн бүхэн өөрийн олж буй орлоготой холбогдуулан Хувь хүний орлогын албан татвар төлж түүнийхээ дагуу Хувь хүний орлогын албан татварын тайланг оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Ялангуяа та ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй бол заавал албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно. 

Хувь хүний орлогын албан татвар

Хэн ХХОАТ төлөх ёстой вэ?

ХХОАТ албан татвар төлөгчийг

  • Монгол Улсад байнга оршин суугч болон
  • Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна.

Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч

1. Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан;

2. Албан татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байвал.

! Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч нь Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч байна.

Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчид

1. Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон бусад хүмүүсийг

2. Албан татвар төлөгч үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад 183 ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно.

ХХОАТ ногдох орлого

  • ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
  • төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
  • гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
  • үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • хоол, унааны мөнгө.
  • бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого;
  • хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
  • шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээ.
  • Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.
  • хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;
  • эрхийн шимтгэлийн орлого;
  • ногдол ашгийн орлого;
  • хүүгийн орлого.
  • үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  • газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
  • хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  • хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого.
  • Биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар төлөгч өөрийн эдийн бус хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бусдад шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод хамруулна:

  • үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;
  • орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;
  • үзвэр үйлчилгээний олговор;
  • ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;
  • ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
  • арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
  • ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11.2.7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж;
  • гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;
  • Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;
  • эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;
  • урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого;
  • бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого.

Хувь хүний орлогын албан татвар бодох

Ямар орлогоос татвар авахтай холбоотойгоор татваруудыг өөр өөрөөр боддог.

Цалингаас ХХОАТ бодох

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс ХХОАТ-ын хувь хэмжээг суутгадаг.

Хувь хүний орлогын албан татвар хувь хэмжээ



Жилийн орлого (₮)Татварын хэмжээ (%)
0 – 120 сая (сарын 0-10 сая)10 хувь
120 сая – 180 сая (сарын 10-15 сая)12 сая төгрөг дээр нэмэх нь 120 сая
төгрөгөөс дээш давсан орлогод 15%
180 сая төгрөгөөс дээш
(сарын 15 сая төгрөгөөс дээш)
21 сая төгрөг дээр нэмэх нь 180 сая
төгрөгөөс дээш давсан орлогод 20%



Жишээ нь:

Сарын 15 сая төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсний татвар ногдуулах орлоготой хувь хүнээс дээрх шаталсан хувь хэмжээний дагуу сар бүр 1,750,000 төгрөгийн ХХОАТ-ын татварыг суутгах бөгөөд татварын дундаж хувь хэмжээ нь 11.67% байна.

10 саяын 10% = 1,000,000₮ (10 саяыг нь 10% иар)

5 саяын 15%= 750,000₮ (цалингийн үлдсэн 5 саяыг нь 15% иар тооцно.)

гэрээт нягтлан бодогч

Бусад орлогоос ХХОАТ бодох

Ямар орлогоХэдэн хувиар?
үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр2 хувиар
урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;5 хувиар
төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр.40 хувиар
Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.20 хувиар
Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.1 хувиар
ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд;
хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд
Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод албан татвар 5 хувиар

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх