Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ? хэрхэн боддог вэ?

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” энэ удаагийн нийтлэлдээ “Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ? хэрхэн боддог вэ?” гэх асуултад хариулж байна.

Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчид учирсан эрсдлийг бууруулах, хуваалцах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

ажилгүйдлийн тэтгэмж

Ажилгүйдлийн даатгалын сангаас дор дурдсан тэтгэмж зардлыг олгоно.

  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Мэргэжил олгох, давтан сургалтанд хамруулахтай холбогдсон зардал

Ажилгүйдлийн тэтгэмж бодох хувь хэмжээ:

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь хэмжээгээр бодож олгоно. Шимтгэл төлж ажилласан хугацаа 5 хүртэлх жил бол тэтгэмжийг 45 хувиар, 5-10 хүртэл жил бол 50 хувиар, 10-15 хүртэл жил бол 60 хувиар, 15 ба түүнээс дээш жил бол 70 хувиар бодно.

Ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх бичиг баримт:

  • Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  • Ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр
  • Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 хоногийн хугацаанд олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлэх:

Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.

Холбоотой линк

 .

Бидний үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх