Жирэмсний тэтгэмж ба амаржсаны тэтгэмж бодох аргачлал

Шэйр хийж түгээх

Бид энэ удаагийн нийтлэлээр “Жирэмсний тэтгэмж” бодох аргачлалыг та бүхэндээ хүргэж байна.

Жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж бодох, олгох журам:

ДААТГУУЛАГЧИЙН ЖИРЭМСНИЙ ТЭТГЭМЖ, АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ:

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  • Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
жирэмсний тэтгэмж

ЖИРЭМСНИЙ ТЭТГЭМЖ, АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ БОДОХ ХУВЬ ХЭМЖЭЭ:

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дор дурдсан хувиар бодож олгоно:

Даатгуулагчийн төрөлТэтгэмж бодох хувь
Албан журмын даатгуулагч100%
Сайн дурын даатгуулагч100%

Бүрдүүлэх баримт бичиг:

– Нийгмийн даатгалын дэвтэр
– Эмнэлгийн хуудас

Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө.

Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний тэтгэмж, амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Жишээ 1: Даатгуулагч эх “А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 650 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.

Байгууллагын нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2015.08.01-ний өдрөөс 2016.07.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс дундаж цалинг гаргана.

Хүснэгт №1

Сарын дундаж хөлс,  орлогоСарын ажлын өдрийн дундаж хоногНэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлогоТэтгэмж бодох хувьНэг өдөрт ногдох тэтгэмж  /3*4/Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/Олговол зохих тэтгэмж /5*6/
1234567
650 00021.2*30660100**3066045***1 379 700

Тайлбар:       

* Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног.

** Заавал даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.

*** Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

-Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугааа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн албан журмын даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө.

Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Холбоотой линк

Бидний үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх