Гэрийн нөхцөлд жоом устгах арга
Гэрийн нөхцөлд жоом устгах арга
Хүн төрлөгдөн суурьшмал амьдралаар амьдарч эхэлснээс хойш бидний амьдралд жоом хэмээх шинэ хөрш орж ирсэн. Жоом нь бохир заваан орчноос үүсэн гарч ирдэг ба бидний гэрт олон төрлийн вирусийг тарааж байдаг. Тэгвэл бид жоомноос хэрхэн ангижрах вэ?
МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ
Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.
Чийглэг орчныг үгүй хийх
Хүн усгүйгээр амьдарч чаддаггүйтэй адил жоом ч усгүйгээр амьдарч чаддаггүй. Тиймээс гэрийн энд тэнд хаана ус алдалт байна тэр газраа засварлах хэрэгтэй. Мөн гэрт чийг үүсдэг газруудаа аль болох хуурай байлгах хэрэгтэй. Жоом чийглэг орчинд үрждэг шавж учир хуурай газрыг тэсэж чадахгүй.
Эх цэвэрлэгээ
Жоом цэвэрхэн байшинд ордоггүй. Тиймээс ойр ойрхон гэртээ их цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Голчлон гал тогооны өрөөнгөө маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Аяга тавгаа угааж, хоолны үлдэгдэл, талхны үйрмэг гэх мэт юу ч үлдээхгүйгээр нэн даруй зайлуулах хэрэгтэй. Жоом бас тосонд их дуртай тул шарх шүүгээнийхээ эргэн тойрныг маш цэвэр байлгах хэрэгтэй.
Хоол хүнсээ нуух
хоол хүнсээ удаан ил байлгаж болохгүй. Хоолоо хийж дууссан бол нэн даруй агааргүй саванд хийн хөргөгчдөө хадгалах хэрэгтэй. Үүнд: жимс жимсгэнэ, хүнсний ногоо, гоймон, будаа гэх мэт идэж болох бүх зүйлс багтана.
Шалаа тогтмол арчих
Хүний нүдэнд анзаарагдахгүйгээр шалан дээр хоол хүнсний үлдэгдэл унаад үлдчихдэг. Мөн түүнчлэн асгараад хатаад үлдсэн ундааны толбыг ч сайн цэвэрлэх хэрэгтэй. Тиймээс өдөр бүр шалаа сайтар арчиж хэвшээрэй. Гэхдээ ус болон чийгтэй хэвээр нь үлдээж болохгүй. Учир нь жоом чийглэг газар үрждэг.
Хогоо тогтмол гаргаж хаях
Хогийн саванд хоолны хог хаягдлыг удаан бүү орхи. Мөн таглаатай хогийн сав хэрэглэж байх хэрэгтэй. Таггүй хогийн сав нь жоом ороход хялбар байдаг. Мөн хогийн саваа аль болох гэрээсээ хол байлгах хэрэгтэй.
Шавьжны ариутгал үйлчилгээ:
МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ
Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.