Ковидын дараах эмчилгээ

Шэйр хийж түгээх

Ковидын дараах эмчилгээ

Ковидын дараа бие махбод болон сэтгэл санааны хувьд үүсч болох үр дагаварууд мөн  шалгуурууд олон бий. Энэхүү үр дагаварууд нь өөр түвшинд байх бөгөөд зарим нь анхан шатны эмчилгээнд эмчлэгдэх боломжтой.

Ихэнх хүмүүсийн хувьд 4 долоо хоногийн дотор коронавирусээс эдгэх боловч зарим тохиолдолд үүнээс урт хугацаанд үргэлжлэх бас илүү хүндрэх тохиолдлууд хүртэл байна.

Халдвар авсаны дараа хүний биед тодорхой хэмжээнд дархлаа үүсэх бөгөөд энэ нь хэр их чадвартай нь тодорхойгүй ч дахин туссан хүмүүс нь өндөр настай эсвэл дархлаагаа дэмжих хангалттай арга хэмжээ аваагүй хүмүүс байсан бөгөөд үүнээс үзэхэд  хэрвээ сайн арга хэмжээ авах юм бол энэхүү өвчнөөс ангижрах боломжтой.

Ханиалтыг зогсоох

8 долоо хоног дотроо ханиах шинж тэмдэг нь арилахгүй байх тохиолдол байх бөгөөд энэхүү хугацаанд хүнд болон өвдөлттэй хүндрэлүүд илрээгүй бол энгийн амьсгалын дасгал хийж, шаардлагатай бол эмчийн заавраар эм уух зэргээр сайжруулж болно. Амьсгалын замийн өвчин нь амьсгалын давтамжыг өөрчилдөг учир цээж болон мөрөө сул тавиад цэх сууж хамраараа амьсгаа авч амаараа гаргана.

Хавагнах болон үе мөч өвдөх

Биеийн нэг тал мэдээгүй болох, шөнө бие өвдөх болон өглөө хөших зэрэг олон шинжүүд илэрч болно.

  • Тос түрхэх- Үе мөч янгинаж өвдсөн тохиолдолд зориулалтын тос түрхэж иллэг хийх.
  • Гутлын улавч болон үе мөчинд дэмжлэг үзүүлэх эд зүйлсийг ашиглах.
  • Жин тавих- Тодорхой хэсгийн өвдөлтийг бууруулахын тулд бүлээн жин тавих .

Энэхүү зовиурууд нь 3-5 сарын хугацаанд үргэлжлэх хандлагатай байсан бөгөөд коронавирусын дараа нийт хүмүүсийн 15-30% нь туссан үзүүлэлт байна.

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ КОМПАНИ

Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

  • Хөрсний Ариутгал, Халдваргүйжүүлэлт
  • Зоорь, Агуулахын Ариутгал, Халдваргүйжүүлэлт
  • Орон байрны Ариутгал, Халдваргүйжүүлэлт
  • Малын онц байдал, өвчний үеийн Ариутгал, Халдваргүйжүүлэлт
  • Тээврийн хэрэгслийн Ариутгал, Халдваргүйжүүлэлт

Үнэрлэх чадвараа сэргээх

Коронавирус нь энгийн ханиадтай адил үнэрлэх чадварыг бууруулдаг. Хоёр гурван долоо хоногийн дотор сэргэдэг хэдий ч зарим үед урт хугаацаанд үргэлжилэх тохиолдол үүссэн бөгөөд үнэрлэх чадвараа алдахаас гадна өөрчлөлт орсон тохиолдлууд ч олон байсан.

Цагаан идээ болон ногоон ногоонууд нь илүүдэл өөх задлах болон дархлаа дэмжих амин дэмийг агуулдаг учир эерэг нөлөө үзүүлнэ. Амин дэм хэрэглэх, А амин дэм нь дархлааны системийг дэмжих, хараа сайжруулах болон дотоод үйл ажиллагааг дэмжих тул хэрэглэж болно.

Үргэлж хэмжээг тээруулж эмчийг зөвлөгөө авах нь нэн чухал болно.

Дасгал хөдөлгөөн хийх

Бие нөхөн сэргэж байгаа тохиолдолд дасгал хөдөлгөөн хийх нь амаргүй хэдий ч тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь биеийг сэргээхээс гадна сэтгэл санаанд хүртэл эергээр нөлөөлдөг.

Тэжээллэг хоол хүнс хэрэглэх

Сэргэх явцаа хурдасгахын тулд тэжээллэг, баялаг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал суурь хэвшлүүдийн нэг юм. Эм таны биеийг сулруулдагын адил коронавирус нь хүний биеийг тоолж болшгүй олон гутралд автуулдаг бөгөөд цаашдаа шалтгаангүй жингийн өөрчлөлтөд хүргэх тохиолдлууд ажиглагдсан байна.

Тиймд байгалийн гаралтай ногоо, уураг мөн хоолны дуршлыг нэмэгдүүлэх баялаг, бүрэн болсон шингээхэд тохиромжтой хоол хүнсийг хэрэглэх. Халдварын дараа бие дөнгөж сэргэж байгаа учир хоол болон дасгалыг хэтрүүлэх эсвэл хомсдуулахаас сэргийлээрэй.

Ой санамжаа хадгалах

Энэхүү халдвар нь санах ойн эсүүдийг хохироодог бөгөөд ой санамж, танин мэдэхүйн сэтгэлгээ болон анхаарал хандуулах чадамжыг буурууулдаг учир эдгээрийг сайжруулах зориулалтын дасгалуудыг хийх хэрэгтэй. Тууштай тархины дасгал хийх нь чухал бөгөөд үүнээс гадна хангалттай нойртой байх нь тархины үйл ажиллагааг тогтворжуулж биеийн энергийн түвшнийг зөв хураарилах, хоол боловсруулах системийг сайжруулана.

Яарах шаардлагагүй

Сөрөг хариу гарсан дариуд эдгэсэн гэсэн үг биш юм. Тийм учир шууд өмнөх шигээ байх нь боломжгүй учир аажмаар дасгаж хуучин хэвэндээ орох хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэгүүдийг үл тоож болохгүй

Толгой өвдөх болон ядрах зэрэг шинж тэмдэгүүд нь түгээмэл хэдий ч тоолгүй өнгөрөөж огт болохгүй.

Бусдаас тусламж авах

Эргээд хэвийн байдалд орохын тулд амрах шаардлагатай тиймээс тусламж авах боломжтой бол авч эдгээх явцаа хурдасгаж болно.

Хоол хүнс, эм болон дасгал хөдөлгөөнийг хийж хэрэглэхийн өмнө заавал найдвартай эх үүсвэр дээр үндэслэнэ үү.

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх