Махны чанар аюулгүй байдал

Шэйр хийж түгээх

Махны чанар аюулгүй байдал

Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн дээр олон төрлийн бактери нян байж үржиж болдог. Тийм учраас бүх төрлийн махыг аюулгүй авч, хадгалах нь чухал байдаг. Тийм учраас бид таньд махны чанар аюулгүй байдлыг хангах  зөв сонгох арга болон зөв бэлдэх зөвөлгөөг хүргэж байна.

Махаа сонгохдоо

Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд

  • пестицид,
  • хүнд металлууд,
  • микотоксин,
  • өвчин үүсгэгч нян, вирус,
  • зарим байгалийн хорт бодис, гадны бохирдлоос гадна
  • мал амьтны хэрэглэсэн эм, биобэлдмэлийн үлдэгдэл агуулагдаж мах, сүүгээр дамжин

хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлалтай байдаг. 

Үүнээс сэргийлэх хамгийн энгийн алхам бол шинжилгээний бичиг юм.

Махны шинжилгээний бичгийн зорилго нь

  • идэшний махны ариун цэврийн хяналтыг шалгаж,
  • хүнсний аюулгүй байдлыг хангаж,
  • эрүүл махаар Монголчуудыг хооллох явдал юм.

Хэрэв та шинжилгээний бичиггүй махтай тааралдвал лабораторит очиж удаан хугацаагаар махаа шалгуулж хүлээх шаардлагүй боллоо. Та “Явуулын Лаборатори”-ийн тусламжтайгаар байгаа газраа 10-15 минутын хугацаанд та өөрийн авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнээ шалгаад авах боломжтой.

1989 онд батлагдсан Монгол улсын стандартын дагуу Малын маханд гомдол гаргах, түүнчлэн махны чанар дагалдах бичиг баримтад тохирохгүй тохилдолд махыг дахин шинжлүүлж болдог.

Махыг сонгохдоо дараах зөвөлгөөг дагаарай:

  • Хар хүрэн эсвэл өнгөө алдсан, хурц үнэртэй, хатуу, наалдамхай үхрийн мах, гахайн махнаас татгалз.
  • Өнгөө алдсан, хурц үнэртэй, хатуу, наалдамхай шувууны махнаас татгалз.
  • Өнгөө алдсан, нялцгай, зөөлөн биетэй, хурц үнэртэй загаснаас зайлсхий.
  • Гэмтсэн, гоожсон, урагдсан савлагаатай махнаас зайлсхий
  • Өвчтэй, үхсэн малын мах нь хэт улаан өнгөтэй, нэлэнхүйдээ цус харвалттай, гулууз махны хаа, гуяны дотор хэсгээр цусархаг толбо үүссэн байх бөгөөд сайтар шалгаж махаа авах

Дээрх шинж тэмдэг бүхий мах худалдаанд гарч байгаа нөхцөлд харьяа дүүргийн мал эмнэлгийн алба, худалдааны төвүүдийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Мэргэжлийн хяналтын байгууллагад даруй мэдэгдэж өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.

Явуулын Лаборатори

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Утас: 80785656, 94805656

Махаа бэлдэхдээ

  • Ямар ч төрлийн малын мах, загас, шувууны мах бэлтгэхдээ гараа ойр ойрхон угаа. Бактери нь таны гар болон махны хооронд хурдан тархаж өвчин үүсгэх магадлалтай
  • Түүхий эсвэл чанасан махтай харьцахаасаа өмнө болон дараа нь гараа үргэлж 20 секундын турш савантай усаар угааж байгаарай.
  • Бактери амархан тархдаг тул махыг бусад хоол хийх материалаас тусдаа гадаргуу дээр бэлтгэ. Хүнсний ногоо болон бусад орцуудыг махнаас хол байлга, ялангуяа нэг аяганд хийж болохгүй.
  • Түүхий мах, шувууны мах, загасаа сайтар боож хөлдөөгчиндөө эсвэл хөргөгчний хамгийн хүйтэн хэсэгт хийнэ.
  • Мах, шувууны махыг хэрэглэхээсээ өмнө зориулалтын уут саванд хадгална. Хэрэв 2 сараас илүү хугацаагаар хөлдөөх шаардлагатай бол нэмж агаар нэвтрэхгүй тугалган цаасаар боож өгвөл найдвартай байдаг.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх