Шүлхийтэй малын мах шалгах арга

Шэйр хийж түгээх

Шүлхийтэй малын мах шалгах арга

Шүлхийтэй малын мах

Яг жилийн өмнө манай Монгол улсын 17 аймгийн 103 суманд шүлхий өвчин бүртгэгдэж, 178 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон байдаг. Шүлхий өвчинд эмчилгээ байдаггүй. Өвчилсөн малыг устгах, эсхүл өөрөөр нь эдгээх, голомтод хорио цээр тогтоон, хөдөлгөөнийг хорьж халдваргүйтгэл хийж өвчнийг гадагш алдахгүй байх арга зам л бий.

Шүлхий өвчний талаар…

Шүлхий нь богино хугацаанд хурдан тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм.  Адуу, нохой, хүн өвчлөхгүй гэсэн үг.

Шүлхийн вирус маш хөнгөн тоосонцор хэлбэрээр оршдог. 20 м, 200 м, бүр 2 км зайд ч салхины чиглэлээр, машины дугуй, хүний хувцас, малын арьс үс гээд халдварлаж болох бүх замаар явдаг аюултай. Халдварлах чадвар нь коронавирусээс хэд дахин хүчтэй бас тэсвэртэй. Гадаад орчинд таван сар хүртэл хугацаанд идэвхтэй тэсвэртэй амьдрах чадвартай.  Зэрлэг ан амьтнаар бас зөөвөрлөгдөнө.

Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглодог.

Шүлхийтэй малд гарах шинж тэмдэг

Шүлхийтэй малын өвчний нууц үе нь 14 хоног байдаг. Шүлхий өвчнөөр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ энэхүү халдварт өвчин нь 99 хувь шинж тэмдэг нь арилдгаараа онцлогтой.

Шүлхийн вирусийг үхэр 6-24 сар, хонь 4-6 сар тээнэ

Явуулын Лаборатори

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Утас: 80785656, 94805656

Шүлхийтэй малыг эмчлэх боломжгүй

Бид өмнө нь шүлхийгээр өвчилсөн малыг шууд устгадаг арга хэмжээ авч байсан. Устгаад булна, эрүүл сүргийг нь вакцинжуулна. Вакцин өндөр үр дүнтэй, сайн хамгаалдаг.

Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.

Нэг юм нэмж хэлэхэд, ШҮЛХИЙГЭЭР ХҮН ӨВДӨХГҮЙ, ӨВЧЛӨХГҮЙ. Малаас хүнд халдварладаггүй өвчин. Салаа туурайтай мал амьтныг өвчлүүлдэг өвөрмөц вирус.

Шүлхийтэй малын махыг идэх

 Шүлхийтсэн малын махыг бид хүссэн хүсээгүй, мэдсэн мэдээгүй ч хэрэглэх эрсдэлтэй. Мал эмнэлгийн ухааны доктор, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Малын халдварт өвчин судлалын багш Н.Батсуурь:

 “Шүлхийтэй мах идсэнээр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин шүлхийн вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэхийг хориглодог. Хориотой хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө”.

 Мэргэжлийн байгууллагуудаас шүлхийгээр өвдсөнөөс хойш зургаан сарын дараа хүнсэнд хэрэглэж болно гэж үздэг.

Харин бидний анхаарах ёстой зүйл бол вакцин болон малчдын шүлхий өвчинг эдгээнэ гэж итгэдэг “Цагаан тариа” юм.

Шүлхий өвчний вакцины оронд “Цагаан тариа” тарьж болно гэсэн буруу ойлголт малчдад байна. Энэ тариаг тарьсан малын маханд их хэмжээний антибиотик шингэдэг. “Цагаан тариа” олон удаа тарих тусам тэр хэрээр малын мах хүнс бус хор болох эрсдлийг дагуулдаг. Тэгээд өнөөх малаа хүнсэндээ хэрэглэнэ, худалдан борлуулна.  

Үүнээс бид яаж сэргийлэх вэ?

Мах худалдан авж буй дэлгүүрээсээ шинжилгээний бичиг авах юм.

Махны шинжилгээний бичгийн зорилго нь

  • идэшний махны ариун цэврийн хяналтыг шалгаж,
  • хүнсний аюулгүй байдлыг хангаж,
  • эрүүл махаар Монголчуудыг хооллох явдал юм.

Хэрэв та шинжилгээний бичиггүй махтай тааралдвал лабораторит очиж удаан хугацаагаар махаа шалгуулж хүлээх шаардлагүй боллоо. Та “Явуулын Лаборатори”-ийн тусламжтайгаар байгаа газраа 7-15 минутын хугацаанд та өөрийн авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнээ шалгаад авах боломжтой.

явуулын лаборатори

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх