Махны шинжилгээний бичиг хаанаас авах вэ?

Шэйр хийж түгээх

Махны шинжилгээний бичиг

Манай Монгол улс жилд дунджаар долоон сая орчим толгой мал хүнсэнд хэрэглэж түүнээс 200 гаруй мянган тонн мах бэлтгэдэг гэсэн статистик мэдээ байдаг.

Жилд нэг хүн дунджаар 84 кг мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай гэсэн Эрүүл мэндийн сайдын зөвлөмж хүртэл гарсан байдаг. Энэ тооцоогоор бол нийслэл дэх нэг сая гаруй хэрэглэгчдэд дунджаар 86-90 мянган тонн мах шаардлагатай гэсэг үг.

Тэгвэл бид өдөр тутам иддэг махаа ариун цэвэр, эрүүл гэдгийг яаж мэдэх вэ? Мэдээж махны гарал үүслийн шинжилгээний бичгийг харан мэдэж авна.

Харин махны гарал үүслийн шинжилгээний бичиг хаанаас авах вэ хэмээн хайж буй бол “Баяндэмбэрэл” явуулын лабортори луу холбогдоорой.

Явуулын лаборторийн шинжилгээ 10-15 минут зарцуулах ба газар дээр нь малын махыг оношилж үхсэн малын мах уу? химийн болон антибиотикын үлдэгдэлтэй мах уу? эрүүл мах уу? ариун цэврийн шаардлага хангасан мах уу гэдгийг тодорхойлж өгөх болно.

Махны шинжилгээний бичгийн зорилго нь:

  • Өвчтэй мах эсвэл бохирдсон махыг илрүүлэх, устгах
  • Махыг ариун цэвэр орчинд стандарт хариуцсан орчин бэлтгэн нийлүүлсэн гэх баталгаа
  • Махны микробиологийн бохирдлыг багасгах
  • Шинэ мэт харагдуулах бодис оруулахаас урьдчилан сэргийлэх, химийн болон эмийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгах
  • Хуурамч шошгооос урьдчилан сэргийлэх

Махыг бид яагаад идэх ёстой байдаг вэ?

Амьтны гаралтай уураг буюу ялангуяа махны хэрэглээ нь хүний ​​эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь мах бол бидний биед маш хэрэгтэй амин хүчил, витамины баялаг эх үүсвэр юм. Амьтны уураг нь ижил хэмжээний хүнсний ногооны уурагтай харьцуулахад амин хүчил өөртөө их хэмжээгээр агуулж байдаг.

Харин ч бие махбодийн бүх үйл ажиллагаа, ялангуяа мэдрэлийн болон дархлааны системд амьтны уураг удаан хугацаагаар хэрэглэхгүй байх нь сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг.

Өнөө цагт махны хэрэглээ өсч, мах хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн нь махны үнийг нэмэгдүүлээд зогсохгүй, махны чанарын хяналтыг багасгаж байна.

Махны үнэ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчид чанаргүй малны мах худалдаж аван эрүүл малын махтайгаа хольж зарах эсвэл муудсан махаа химийн бодисонд хонуулан шинэ мэт харагдуулах  гэх мэт өөрсдийн ашиг сонирхлын төлөө зохисгүй балмад үйлдлүүдийг хийж хэрэглэгч бидний эрүүл мэндийг хохироож байна.

Явуулын Лаборатори

Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани

Утас: 80785656, 94805656

Тэгвэл бид үүнээс яаж сэргийлэх вэ?

Энэ тохиолдолд бидний хэрэглэж буй мах эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг махны шинжилгээгээр тодорхойлж болно. Мах, махан бүтээгдэхүүний төрөл тодорхойлох шинжилгээ нь хүнсний чанарын хяналт, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр маш чухал ач холбогдолтой юм.

Мах, махан бүтээгдэхүүнд янз бүрийн махны хэрэглээтэй холбоотой асуудал байгаа эсэхийг тодорхойлохын тулд янз бүрийн шинжилгээний аргыг ашигладаг.

  • Дархлаа судлалын,
  • морфологийн,
  • электрофоретик,
  •  ийлдэс судлалын,
  • генетикийн аргуудыг ашиглан махны эх үүсвэр эсвэл асуудалтай эсэхийг тогтоодог.

Махны төрлийг тодорхойлох шинжилгээ хийж тухайн мах нь түүхий мах, боловсруулсан мах, чанасан, лаазалсан махан бүтээгдэхүүн, мах, ясны хоолонд хэрэглэдэг бүтээгдэхүүний махны төрөл байна уу гэдгийг тодорхойлдог.

Тэгвэл та өөрийн махаа лабораторит очиж удаан хугацаагаар хүлээж шалгуулах шаардлагүй боллоо. Та “Явуулын Лаборатори”-ийн тусламжтайгаар байгаа газраа 10-15 минутын хугацаанд та өөрийн авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнээ шалгаад авах боломжтой боллоо.

ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ эмч нар

Манай лаборатори нь Nissan Vinnet 200 маркийн авто машинд суурилан тоноглогдсон 220 V-ийн тог цахилгаанаар бүх тоног төхөөрөмж нь ажилладаг. Мөн сүүлийн үеийн багаж техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж байна.

Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээг тухайн объект, газар дээр нь түргэвчилсэн байдлаар шинжилж, НМЭГ-ийн Лабораторийн стандартын дагуу сүлжээ лабораторийн хүрээнд ХАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүнд /мах, сүү, өндгөнд/ доорх шинжилгээний аргачлалуудын дагуу шинжилгээ баталгаажуулалт хийж байна.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх