Нохой юу иддэг бас идэж болохгүй вэ?

|
Шэйр хийж түгээх

Нохой юу идэж болохгүй вэ?

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

1. Усан үзэм.

Усан үзэм болон үзэм нь хүнд шим тэжээлтэй боловч нохойд хорноос өөрцгүй нөлөөтэй. Нохойн бөөрийг гэмтээдэг.

2.Сонгино сармис.

Нохойн цусны улаан эсийг гэмтээж цөөрүүлэн anemia үүсгэдэг.

3.Шоколад, чихэрлэг бүтээгдэхүүнүүд.

Чихрийн шижин өвчин үүсгэх, зүрх болон мэдрэлийн системд хор болдог.

4.Сүү, цагаан идээ.

Насанд хүрсэн нохой суулгах шинжтэй байдаг. Түүхий өндөг нь витамин В-г бууруулан, үс арьсыг гэмтээдэг. Үүний дээр бактери агуулж байх магадлалтай.

5.Бүх төрлийн жимсний яс.

Чавга, тоор зэрэг том жимсний яс нь нохойн гэдсэнд түгжрэл үүсгэх аюултай. Алимны яс нь нохойд машшш их хортой! Нохойндоо алимны гол, тэр жижиг ясыг өгч огт болохгүй.

6.Түүхий мах.

Salmonella and E. coli гэх мэт бактери агуулсан байх боломжтой. Ингэснээр нохой суулгах, бөөлжих хор нөлөөтэй.

7.Булууны түүхий яснаас бусад бүх яс

(болсон яс, тахианы яс гэх мэт). Хурц үзүүтэй жижиг хэсэг болж нохойн гэдсийг хатгаж гэмтээдэг байна. Малын булууны сайн шулсан ясыг түүхийгээр нь өгөх нь илүү аюул багатай байдаг.

8.Архи, пиво, кофе цай.

Архины төрлийн бүтээгдэхүүн нь нохойн цусан дахь сахарын хэмжээг бууруулах, хэм алдагдуулах, хордуулах, түүнчлэн үхэлд хүргэх аюултай.

9.Лаазалсан, давстай бүтээгдэхүүнүүд.

Нохойндоо их давс хэрэглүүлэх нь олон муу үр дагавартай. Гөлгөн нохойн хоолонд огт давс хийж болохгүй.

10.Бусад

Малын элэг, уушгийг өгч болохгүй Мөөг- хорт бодис ихээр агуулдаг тул шок, үхэлд хүргэх аюул Гишүүнэ болон улаан лооль, алим зэргийн НАВЧ Улаалзгана, хад жимс, үхрийн нүд зэрэг нь үзэмний адил нөлөө үзүүлдэг. Хүнд зориулсан эм, витамин зэрэг нь нохойд хор болно. Та үнэнч анддаа яаж хандана, түүний эрүүл байх, амьдрах хугацаа танаас шууд хамаарах болно.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Нохой юу идэж болох вэ?

Нохойны хоол тэжээллэгийн талаар асуудаг түгээмэл асуултууд

Таны нохой дуртай хоолоо биш ХЭРЭГЦЭЭТЭЙ хоолоо идсэнээр ирээдүйд гарах өөрчлөлтийг харна.

1. Сайн хоол тэжээл яагаад чухал вэ?

Таны нохой эрүүл саруул өсөхөд зориулатын чанар сайтай хоол чухал юм. Хамгийн хэрэгцээтэй зүйлс нь цэвэр ус, уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис болон витаминууд юм.

2. Хэрхэн яаж хоолох вэ?

3 сар хүртэл өдөрт дунджаар 4-с доошгүй удаа хооллох, 3-5 сартай үед өдөрт 3 удаа, нас бие гүйцсэн нохойд өдөрт 1 юмуу 2 удаа хооллох хэрэгтэй. Хуваарийн дагуу тогтмол цагаар хооллох нь амар байдаг.

3. Хэр зэрэг их хоол өгөх вэ?

Хэр хэмжээтэй хоол өгөх нь олон хүчин зүйлээс хамаарна. Үүнд: гөлгөн нохой, нас бие гүйцсэн том нохой, хээлтэй болон хөхүүл, биеийн жин масс, хөдөлгөөний идэвх мэт. Дээр нь хоолны төрөл чанараас хамаарч янз бүр байдаг бөгөөд тухайн сонгон авсан хоолныхоо зааврыг харах нь чухал юм.

4. Яс мэрүүлэх нь хэрэгтэй юу?

Том хэмжээтэй бүхэл яс мэрүүлж болно. /үхрийн булууны яс/ Харин жижиг хурц үзүүр ирмэгтэй тахианы яс аль болох мэрүүлэхгүй байх. Хурц ирмэгтэй яс нь амны хөндийг хатгаж гэмтээх, залгиур хэсэгт тээглэх улмаар түгжрэл үүсгэх, цустай чацга алдах гэх мэт хүндрэлүүд өгнө.

5. Хэзээ гөлөгний хоолоо том нохойны хоолоор сольж болох вэ?

Гөлөгний хоолны найрлага нас бие гүйцсэн том нохойны хоолны найрлагын бодвол илүү ихээр витамин агуулсан өсөлтөнд зориулсан байдаг. Нас бие гүйцэх үеийн биеийн жингийн 80-90 хувьд хүрсэн үед хоолыг сольж болно. Энэ нь ойролцоогоор ихэнх үүлдрийн нохойнууд 8-9 сартай үедээ гэсэн үг. Харин том биетэй Great Dane-ний хувьд 12-18 сар хүртэл хоолны тэжээллэг тал дээр анхаарах нь чухал юм.

6. Хэрхэн яаж хоолыг солих вэ?

Гэнэт огцом сольж ердөө ч болохгүй.Эхний 2-3 өдөр нас бие гүйцсэн нохойны хоолноос 1/4, гөлөгний хоолноос 3/4 тэй тэнцэх хэмжээгээр, дараагийн 2-3 хоногт 50:50 хувийн харьцаатай хольж хооллох. Дараагийн 2-3 хоног 3/4 том нохойны хоол, 1/4 нь гөлөгний хоол хольж хооллох маягаар том нохойны хоолонд оруулна.

7. Манай нохой цагаан хоолтон байж болох уу?

Итгэнэ үү? байна уу? Өөрөө л мэд цагаан хоолтон байж болно. Гэхдээ идэж байгаа хоол хүнсээрээ хангалттай хэмжээний уургаа авч байх нь чухал юм. Барууны өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд цагаан хоолтой нохойд зориулсан хоолнууд нилээдгүй байгаа.

8. Нохой маань муурны хоол идэж болох уу?

Нохой муурны хоол идээд амьдраад байж болох ч биеийн өсөлт хөгжилт сайн явагдахгүй. Нохой муур 2 өөр амьтад учраас тэдний хоол тэжээлийн онцлог нь огт өөр. Хэрвээ нохой муурны хоол идээд байвал өөрт хэрэгтэй уураг тэжээлийг авч чадахгүйгээр барахгүй тухайн муурны хоолонд агуулагдаж байгаа уурагийг өөрт шингээх, түүнд дасан зохицох хэрэгтэй болдог ингэснээр хэт ихээр таргалах болон бусад эрүүл мэндийн асуудалууд гарч эхэлнэ.

9. Нохойн хоол гэж юу вэ?

Нохойн хоол нь төрөл бүрийн мах /үхэр, гахай, тахиа, загас/ болон үр тариа будаа, витамин амин дэм эрдэс бодис агуулдаг. Мөн үүн дээр өнгө, үнэр болон хадгалт тээвэрлэлтийн горим алдуулахгүйн тулд пигментүүд хольсон байдаг.

10. Нохойд яагаад хоолны үлдэгдэл өгч болохгүй вэ?

Ихэнх хоолны үлдэгдэл нь тослог ихтэй тул шингээж боловсруулж чадахгүй бөөлжих чацга алдах нойр булчирхай нь үрэвсэл болох шингэн алдах гэх мэт шинж тэмдэг үзүүлнэ. Яваандаа хэт их таргалах болон бусад асуудалууд гарч ирнэ. Тахианы яс болон загасны яс нь амны хөндий, залгиур хоолой болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд тээглэж гацах аюултай.

11. Нохой байнга нэг төрлийн хоол идээд байвал залхах талтай юу?

Үгүй л болов уу? Хүнтай харьцуулахад амт мэдрэх чадвар харьцангуй сул байдаг. Нохойн хамгийн сайн амталдаг мэдрэмж нь чихэр тийм учир ихэнх нохой чихэрлэг амттанд дуртай байдаг.

12. Ямар хоол нь хамгийн сайн вэ?

Яг тэр нь сайн гэж хэлхэд хэцүү. Манай зах зээлд нэвтэрсэн цөөхөн хэдэн нэр төрлийн хоол байдаг. Аль болох хадгалалт тээвэрлэлийн горим алдагдаагүй албан ёсны эрх бүхий орж ирж буй хоолыг сонгох нь илүү дээр байх.

13. Хуурай хоол лаазалсан хоол хоёрын ялгаа нь юу вэ?

Хуурай хоол лаазалсан хоолыг бодвол илүү их илчлэг агуулсан байдаг. Энгийнээр тайлбарлахад хуурай хоолонд агуулагдах усны хэмжээ лаазалсан хоолныхыг бодвол бага байдаг. Том биетэй үүлдрийн нохойд лаазалсан хоол байнга өгөх нь тийм ч тохиромжтой биш юм.

14. Нохойд витамин нэмэлт тэжээл өгөх хэрэгтэй юу?

Чанар сайтай хоол идэж байгаа үед нэмэлт витамин шаардлагагүйг нилээн олон судалгаагаар харуулсан байдаг. Хэрвээ нэмэлт витамин эрдэс шаардлагатай гэж үзэж байгаа үед эмчтэйгээ зөвлөлдөж ямар орц найрлагатай хоол өгч байгаагаас хамаарч шийдэх асуудал юм. Витамины хэрэглээ илүүдэх нь илүү их аюулд хүргэнэ.

15. Нохойны хоолыг яаж хадгалах вэ?

Сэрүүн хуурай орчинд газраас дээш төвшинд тавиур дээр хадгалах ёстой. Том ууттай хоолыг задалсаны дараа тагтай саванд хийж хадгалах нь хамгийн зөв юм.

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Чухал сэдвүүд:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх