Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

|
Шэйр хийж түгээх

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан: Муурын гэдэс өвдөх нь олон төрлийн шалтгаантай байдаг бөгөөд үүнээс нийтлэг 6 шалтгаануудыг дурдвал. Үүнд:

Муурны гэдэс яагаад өвддөг вэ?

Хоол боловсруулах системийн асуудлууд: Хэт их идэх болон муу чанарын хоол хүнс идэх, эсвэл гэнэт хоолны дэглэм өөрчлөгдөх нь муурын гэдсийг өвтгөх гол хүчин зүйлүүдийн нэг болдог.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Хордлого: Муур хортой зүйл идсэн бол гэдэс нь өвдөж, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч болно. Зарим гэр ахуйн химийн бодисууд болон хүний иддэг хоол хүнс нь муурын бие махбодод таардаггүй.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Гэдэсний халдвар: Бактери, вирус, паразит зэрэг халдварууд муурын гэдсэнд нөлөөлж өвдөлт үүсгэж болно. Жишээ нь, гэдэсний хорхой, бактерийн болон вирусийн халдварууд гэх мэт.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Үрэвсэлт өвчин: Гэдэсний үрэвсэлт өвчнүүд, тухайлбал, колит эсвэл гастрит муурт гэдэсний өвдөлт үүсгэдэг.

Хоолны харшил: Муур зарим төрлийн хоолонд харшилтай эсвэл мэдрэг байж болох ба энэ нь гэдэсний өвдөлт үүсгэдэг.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Хориглолт: Муур гаднын биет залгисан бол гэдэсний хоол боловсруулах замд түгжрэл үүсгэж, хүнд өвдөлт өгдөг.

Муурын гэдэс байнга өвдөж байгаа бол малын эмчид үзүүлж, нарийвчилсан үзлэг, оношилгоо хийлгэх нь чухал юм.

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Муурын гэдэс өвдөхөөс урьдчилан сэргийлэх аргууд

Тохиромжтой хооллолт: Муурын нас, жин, эрүүл мэндэд тохирсон, чанартай, тэжээллэг хоол сонгох нь чухал. Хоолны дэглэмийг гэнэт өөрчлөхөөс зайлсхийж, аажмаар шинэ хоолонд дасгах хэрэгтэй.

Цэвэр ус: Муурын эрүүл мэндэд сайн чанарын, цэвэр ус тогтмол өгөх нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахад тустай.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Хориглох зүйлсээс хамгаалах: Муурыг хортой ургамал, химийн бодис, хог хаягдал, муурын идэж болохгүй зүйлсээс хол байлгах. Хүнсний зарим бүтээгдэхүүн, тухайлбал, шоколад, сонгино, саримс, усан үзэм зэрэг нь муурт сөргөөр нөлөөлдөг ил задгай тавихгүй байхыг анхаараарай.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Гадаад биетээс сэргийлэх: Муур хог хаягдал, утас, жижиг тоглоом гэх мэт залгиж болох зүйлийг амандаа хийхээс сэргийлэх хэрэгтэй. Энэ нь гэдэсний түгжрэл үүсэхээс хамгаална.

Хоолны харшлыг анхаарах: Хэрэв муур тодорхой төрлийн хоолонд харшилтай байвал тэрхүү хоолыг хэрэглэхээс зайлсхийж, малын эмчээс тусламж аваарай.

Муурын гэдэс өвдөх 6 шалтгаан

Тогтмол шинжилгээ, вакцин: Муурын эрүүл мэндийг тогтмол шалгуулж, паразитын эсрэг эмчилгээ, вакциныг цаг тухайд нь хийлгэх нь гэдэсний халдвар болон бусад өвчнөөс сэргийлэхэд тустай.

Муурт зориулсан тусгай тоглоом: Муурыг орчноо танин мэдэх боломжийг олгож, түүнд зориулсан аюулгүй тоглоом авч өгөх нь эрүүл мэндийг дэмжихэд чухал нөлөөтэй байдаг.

Холбоотой линк

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх