Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг гэж юу вэ?

Шэйр хийж түгээх

Эрхэм Түнш Консалтинг” таньд татварын мэдээллийг багцлан хүргэж байна. Бид энэ удаа та нартаа “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” -ын тухай мэдээллийг бэлтгэн оруулж байна.

татварын тайлан өгөх хугацаа

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь санхүүгийн тайлан бэлтгэхэд
баримтлах нягтлан бодох бүртгэлийн зарчим, горимыг тодорхойлох ба нягтлан бодох
бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх зориулалтаар ашиглагдана

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж болон төсөвт албан байгууллагууд өөрийн онцлогт тохирсон стандарт, хууль, тогтоол, дүрэм журмыг судлан үзсэний үндсэн дээр санхүүгийн тайлан бэлтгэн гаргах арга зүйгээ боловсруулан батлуулж мөрдөх үйл ажиллагаа юм.

Аж ахуй нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хэр үнэн зөв, УСНББОУС-д нийцүүлэн гаргаж, холбогдох хууль, тогтоол, тушаал, заавар, аргачлалыг байгуулагын хэмжээнд мөрдөх нь бодлогын баримт бичиг арга зүйн удирдлагаас хамаарна.

Иймд байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч солигдоход батлагдсан НББ-ийн бодлогын баримт бичиг нь уламжлагдан танилцан урьдын адил мөрдөж ажиллахаар нарийн чанд боловсруулагдсан байх ёстой.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

“Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”- ийн жишээ бүтэц

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь байгууллагын маш чухал үнэт цаас бөгөөд олон хэсгээс бүрддэг. Бид жишээ агуулгыг оруулж байгаа боловч яг ийм байдлаар хийх ёстой гэсэн үг биш юм. Та өөрийн байгууллагын онцлогт тохируулан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ёстой.

Нэгдүгээр бүлэг. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн агуулга, үндэслэл

  • Нийтлэг үндэслэл
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын зорилго
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хамрах хүрээ, үйлчлэх хугацаа
  • Байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл, бүтэц зохион байгуулалт
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын агуулга
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлого, горимын бүтэц
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн өөрчлөлт
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн ач холбогдол

Хоёрдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт

  • Байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлагналын зорилго, чиг үүрэг
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах үе шат
  • Анхан шатны баримт бүрдүүлэлт
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөх ажлын зохион байгуулалт
  • Ажил гүйлгээг тохируулж гүйлгээ баланс гаргах
  • Санхүүгийн болон удирдлагын тайлан гаргах
  • Нягтлан бодох бүртгэлийн данс, дансны нэгдсэн жагсаалт
  • Нягтлан бодох бүртгэлийн бичиг баримт хадгалалт
  • Нягтлан бодох бүртгэлийн програм хангамж

Гуравдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлого

  • Санхүүгийн тайлан түүний хамрах хүрээ
  • Санхүүгийн тайлангийн зорилго
  • Санхүүгийн тайлангийн бүтэц
  • Төсвийн гүйцэтгэлийн тайлан
  • Санхүүгийн тайлангийн шинж чанар
  • Санхүүгийн тайлангийн хэмжилт
  • Санхүүгийн тайлангийн толилуулга, тодруулга
  • Тайлагнах хугацаа
  • Санхүүгийн тайлан бэлтгэх үүрэг, хариуцлага
  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Орлого болон хөрөнгийн албан татвар
  • Нийгмийн даатгалын шимтгэл
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг илэрхийлэх мөнгөн нэгж
  • Гадаад валют
  • Тайлангийн үеийн дараах үйл явдал
  • Холбоотой талуудын хийсэн ажил гүйлгээ

Дөрөвдүгээр бүлэг. Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого, горим

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

  • Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн бодлого
  • Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн горим
  • Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн дотоод хяналт
  • Мөнгөн хөрөнгийн бүртгэлд мөрдөх журам

Авлага ба урьдчилгаа, тооцооны бүртгэл

  • Авлагын ба урьдчилгаа тооцооны бүртгэлийн бодлого
  • Авлагын бүртгэлийн горим
  • Авлагын ба урьдчилгаа тооцооны бүртгэлийн дотоод хяналт
  • Авлага ба урьдчилгаа төлбөрийн бүртгэлд мөрдөх журам

Бараа материалын бүртгэл

  • Бараа материалын бүртгэлийн бодлого
  • Бараа материалын бүртгэлийн горим
  • Бараа материалын бүртгэлийн дотоод хяналт
  • Бараа материалын бүртгэлд мөрдөх журам

Үндсэн хөрөнгийн бүртгэл

  • Үндсэн хөрөнгийн бүртгэлийн бодлого
  • Үндсэн хөрөнгийн бүртгэлийн горим
  • Үндсэн хөрөнгийн бүртгэлийн дотоод хяналт
  • Үндсэн хөрөнгийн бүртгэлд мөрдөх журам

Өр төлбөрийн бүртгэл

  • Өр төлбөрийн бүртгэлийн бодлого
  • Өр төлбөрийн бүртгэлийн горим
  • Өр төлбөрийн бүртгэлийн дотоод хяналт

Орлогын бүртгэлийн бодлого

  • Орлогын бүртгэлийн горим
  • Орлогын бүртгэлийн дотоод хяналт
гэрээт нягтлан бодогч

Зардлын бүртгэл

  • Зардлын бүртгэлийн бодлого
  • Зардлын бүртгэлийн горим
  • Зардлын бүртгэлд мөрдөх журам

Цалин хөлсний бүртгэл

  • Цалин хөлсний бүртгэлийн бодлого
  • Цалин хөлсний бүртгэлийн горим
  • Цалин хөлсний бүртгэлд мөрдөх журам
  • Тухайн бүртгэл тайлагналын онцлог

Зургаадугаар бүлэг. Хавсралт

Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлснээр нягтлан бодогч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, орон тоо зардлыг хэмнэх, нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, тайлан боловсруулах хугацааг богиносгох, хамгийн гол нь бүртгэл, тайланг үнэн зөв гаргах боломж олгодгоороо ач холбогдолтой.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх