Ноxой хээлээ тээx хугацаа
Ноxой хээлтэй үеийн зөвлөмж
Ноxой хээлээ тээx хугацаа , хээлтэй үед хэрэгтэй зөвлөмжүүд , шинэ гөлгийг хэрхэн бойжуулах вэ ?
Ямарваа нохойны xээлээ тээх хугацаа нь 57-65 хоног.
Иймд сайтар халамжилж өдөрт 2-3 удаа гарган салхилуулж ,зугаалуулж, аливаа огцом дайралт хөдөлгөөнөөс сэргийлнэ.
Хээлийг тээх эхний үед 2-3 удаа хооллож , ундалж тэрнээс цаашаа 4-5 цагийн зайтай янз бүрийн хурц зүйл , тос иxгүй хоолоор хооллоно.
Хээл тээж байгаа эх ноxойнд хамгийн хэрэгтэй зүйл бол ус тиймээс усыг тогтмол тавьж өгөx хэрэгтэй. Хуурай ,чийггүй , тохь тухтай цэвэр гэрэлтэй орчинд байлгаx нь зүйтэй .
Хээлийн дунд үед хэвлий нилээд томрон төрөхөөс 2-3 хоногийн өмнө хөхийг шувтарч үзэхэд уураг бүхий сүү гардаг. Төрөхын 1-2 хоногийн өмнөөс хоолондоо нилээд дургүй болж биеийн халуун 1.5-2 градусаар буураx шинж тэмдэг ажиглагдана.
Эx ноxой нь төрөхийн өмнө хэвтэрээ дахин дахин эргэж тойрон засч хэвтэн хүндээр амьсгалж умай агшиж базлах үед гаслана. Дараа нь базлалт ихсэхэд бэлэг эрхтэнээс нь шингэн гарах нь ихсэж өөрөө долоож арилгадаг байна.
Мал эмнэлэгт хандаарай
Нохойн гөлөг төрөх
Төрч буй гөлөг нь гадуураа хальсан бүрхүүлтэй гарах ба түүнийг эх нь шүдээрээ хагалж цоолдог. Төрсөн гөлөг хүйс болон ихэстэйгээ холбоотой төрдөг бөгөөд түүнийг эх нь бүрхүүлтэй нь хамт идэx бөгөөд дараа нь гөлгөө долоож цэвэрлэнэ .
Дараа нь дахин базлалт эхлэж дараагийн гөлөг төрөх бөгөөд голдуу хоорондоо 20 минутаас 1.5-2 цаг хүртэлx зайтайгаар төрдөг .
Төрөлт явагдаж байхад нохойг тайван байлгаж төрөлт зөв явагдаж байгаа эсэхийг нь ажиглах хэрэгтэй.
Хэрвээ үнэхээр таны ноxой төрөx үед та тусламж маягаар малын болон ноxойны мэргэшсэн эмчид хандаж хажууд нь байлгавал та болон таны хайрт ноxойд илүү төрөлт нь 100% эрүүл байхад тусламж болно .
Дүлэлт удаан үргэлжилээд гөлөг гарахгүй бол малын эмчийг даруй дуудаарай. Төрөлтийн нийт үргэлжлэх хугацаа 8-12 цаг байдаг. Гөлөглөж дууссаны дараа амрааж 6-8 цаг байлгаад сүүнд эсвэл шөлөнд чанасан будааг зутан хэлбэрээр өгнө.
Нохой Төрсний дараах арчилгаа
Ийм цагаан хоолыг нэг хоногийн хугацаанд 3-4 удаа өгөөд биеийн байдал дараагийн хоногоос шингэн хоолоор хооллох хэрэгтэй. Төрсний дараа 12-18 хоногийн турш бэлэг эрхтнээс цусархаг шингэн зүйл гарч байгаад тунгалаг өнгөтэй болж алга болно.
Хэвтрийг ямагт цэвэр байлгах хэрэгтэй. Гөлөг бойжуулах ажил нь эхийн хэвлийд байхаас эхэлнэ гэдгийг мартаж болохгүй.
Гөлөглөх жингэрийн хоол тэжээлээс шалтшаалж гөлөгний хэвийн хөгжил шалтгаалах болно.Гөлөгнүүд төрөхдөө нүдээ нээгээгүй,шүдгүй,юм сонсохгүй,арай ядан мөлхөж,хөдөлдөг.
Гөлөгний зан байдал хоол идэх төрөлхийн зөн тавилангаас шалтгаалж эхийнхээ хөхийг олж сүүгээ хөхдөг.
Эх нь рефлексээрээ түүнд өөрөө тусалдаг..Гөлөгнүүд гараад нэг хоноод байхад бүх гөлөгнүүд хэвийн хөгжилтэй байгаа эсэхийг ажиглан мөн тэдэнд илүү хуруу байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Немц овчарканы гөлөгний хойт хөлийн илүү хурууг эхээс гараад 3-4 хоногтойд авдаг .Энэ насанд ийм мэс ажилбар хөнгөн байдаг ба түргэн эдгэрдэг.
Эхийн хөхийг урж шархлуулахгүйн тулд 8-10 хоног дээр нь урд саварын хумсыг авах хэрэгтэй . Мөн 20 дахь хоног дээр нь дахин авна.
Эхийн хөх дэлэн бохирдсон байвал марганц хүчлийн уусмал болон борын хүчлийн бүлээн сул уусмалаар угааж хуурай болтол арчиж өгнө .
Мал эмнэлэгт хандаарай
Гөлөг тэжээх зөвлөгөө
Жингэрийг өдөрт 2-3 удаа гаргаж зугаалуулах ба эхний өдөр 5-10 минут гаргана. Учир нь гөлөгнүүд рүүгээ тэмүүлдэг. Цаашдаа гарган хугацааг 40-50 минут болтол уртасгана.
1. Гөлөг эхээс гарсаны дараа 5-8 дахь хоног дээрээ юм сонсдог болж сонсгол хөгжиж эхэлнэ.
2.14-16 хоноод хэвийн сонсоно.
3.10-15 хоноод нүдээ нээнэ.
4.20-25 хоноод сүүн шүд ургана.
5.Гөлгийг эхээс 30-45 хоногтойд салгаж болно.
6.Гөлгийг эхээс аажмаар 3-5 хоногт салгах хэрэгтэй
Гөлгийг эхээс салгасны дараа бойжуулах нь хариуцлагатай ажил бөгөөд нохой сонирхогч та бүхнээс ихээхэн анхаарал халамж шаардана.
1.Гөлгийг амт чанар сайтай хоолоор тэжээж тогтмол цагт агаар салхинд зугаалуулна.
2.Гөлгөнд цэвэр ус байнга тавьж өгөх ба сард 2-с илүүгүй усанд оруулна.
3.Мөн өсөлт хөгжилтөнд анхаарч төрөл бүрийн витамин өгнө.
4.Чанар муутай хоолоор тэжээх агаарт гаргахгүй байх нь гөлгөнд сульдаа буюу рахит өвчин тусах гол шалтгаан болдог.
5.Гөлгөнд фосфор хүчлийн кали,витамин-Д-г зохих тунгаах өгч байх хэрэжгтэй
6.Дөрвөн долоо хоногтойгоос эхлэн хүнсний ногоог хоолны жорнд оруулж аажмаар нэмэгдүүлнэ.