Нохой усанд оруулах

|
Шэйр хийж түгээх

Нохой усанд оруулах

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Баяндэмбэрэл ХХК Мал эмнэлэг нь 24 жилийн туршлагатай хамт олон юм. Манай
Мал эмнэлэг нь таны хайртай нохойг усанд оруулах ба эрүүл мэнд, ариун цэвэр байлгахад үргэлж
туслах болно. Манай эмнэлгээс та бүхэнд чанартай үйлчилгээ, болон хямд үнийг
санал болгож байна. Хүрэлцэн ирж тухлан үйлчлүүлээрэй.

Нохойг яагаад тогтмол усанд оруулах шаардлагатай вэ?

Үүнд:

  • Эрүүл ахуйг сайжруулах: Тогтмол усанд орох нь таны нохойны үс, арьсандшигдсэн шороо, бохирдол, үхсэн арьсны эсийг арилгахад тусалдаг. Энэ нь тэдний эрүүл ахуйг сайжруулахад тусална.
  • Үнэрийг багасгах: Нохойн арьсан дээр тос, бактери хуримтлагдсанаас болж тодорхой үнэр ялгардаг. Нохойгоо усанд оруулах нь эдгээр үнэрийг багасгах эсвэл арилгахад тусална.
  • Арьсны өвчнөөс урьдчилан сэргийлэх: Нохойгоо усанд оруулах нь халуун толбо, арьсны халдвар, бүүрэг, хачигт гэх мэтийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Үүнд: Ямар нэгэн халдвар авсан нохой биеэ маажих, хазах, гаслах, шөнө унтаж чадахаа болих гэх мэт тав тухгүй мэдрэмж үүсдэг.
  • Хамтын холбоог бэхжүүлэх: Нохойгоо усанд оруулах нь таныг болон таны тэжээвэр амьтдыг холбох туршлага болно. Энэ нь итгэлцлийг бий болгож, харилцаагаа бэхжүүлэхэд тусална.
  • Гоо сайхан: Нохойг усанд оруулаагүйгээс болж нохойн үсний уутанцар өрөвсөж бөглөрснөөс болж нохойн үс туг тугаараа өм цөм гуужиж унадаг. Ийм нохойн өнгө зүс алдаж эвгүй төрхтэй харагддаг. Тиймээс та нохойгоо тогтмол усанд оруулснаар таны нохойг илүү сайхан харагдуулах болно.

Усанд оруулахгүй хэт удвал таны нохойны арьсанд үнэхээр хор хөнөөл учруулж болзошгүй тул малын эмчийн зөвлөсөн усанд орох хуваарийг дагаж мөрдөөрэй.

Нэмж дурдахад хүний ​​шампунь хэт ширүүн бөгөөд арьсыг цочроох аюултай тул нохойнд тусгайлан зориулсан шампунь хэрэглэхээ мартуузай. Баяндэмбэрэл ХХК Мал эмнэлэг нь нохой, муур гэх мэт таны хайртай амьтанд бүх төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Үүнд: Вакцин тарих, эмчилгээ хийлгэх болон усанд оруулах, хумс авах гэх мэт таны хүссэн үйлчилгээ зөвхөн манай эмнэлэгт байна. Манай утас: 72005656

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх