Нохойны үс засах үйлчилгээ

|
Шэйр хийж түгээх

Нохойны үс засах үйлчилгээ

Мал эмнэлэгт хандаарай

  • Үзлэг, Вакцин
  • Эмчилгээ, зөвлөгөө
  • Мэс засал, спэй хийх
  • Дуудлагаар гэрт очих үйлчилгээ

Манай эмнэлэг нь танд түргэн шуурхай чанартай нохойны үс засах үйлчилгээг санал болгож байна.
Нохойн үс засах үйлчилгээ нь тухайн нохойны үүлдрээс шалтгаалан олон төрөл
байдаг. Пүдэл, хав гэх мэт үслэг нохойнуудад зайлшгүй хэрэгтэй үйлчилгээ юм.

Нохойн үс засах үйлчилгээг яагаад заавал хийлгэх хэрэгтэй вэ?

Ихэвчлэн үс ихтэй үслэг нохойнуудын үс нь хэт их ургасан тохиолдолд тухайн нохойнд тав тухгүй байдлууд үүсэж эхэлдэг. Мөн түүнчлэн эрүүл мэнд болон хөдөлгөөнд саад учирдаг. Түүнээс гадна ариун цэвэр талаасаа ч үс нь хэт ургасан нохой нян тээгч болох нь элбэг байдаг. Үүнд:

  • Магнайн үс хэт ургаснаас нохойн нүд рүү орж нүдний өрөвсөл үүсгэдэг. Мөн нүдний урдуур унжиж харах орчныг хааснаас болж нохойн хараа муудах, замаа харахгүйгээс болж нүхэнд унах гэх мэт хурдан бэртдэг болчихдог. Үүнээс гадна хэт удаан магнайн үсийг засуулаагүй нөхцөлд тухайн нохойн нүдний эвэрлэг бүрхэвч цайж бүр мөсөн хараагаа алдах ч тохиолдол элбэг байдаг.
  • Үсээ засуулаагүй нохой чөлөөтэй хөдөлж чаддаггүй. Учир нь тухайн нохойны үс хэт их ургаснаас болж тухайн нохой үсэндээ орооцолдон унах гэх мэтээр хөдөлгөөнд саад учирдаг.
  • Нохойн бөгсний үс хэт их ургаснаас болж өрөвсөл үүсдэг. Учир нь нохой баасны дараа баас нь үсэнд орооцолдон наалдаж үлдээд бөгсний эргэн тойронд өрөвсөл үүсгэдэг.
  • Үс нь их хэмжээгээр ургасан нохой маш хурдан бөөсддөг. Учир нь бөөс дулаанхан үслэг орчинд дуртай бөгөөд хурдан үрждэг.
  • Хэт их үслэг нохой нь салхилах хоорондоо гаднын нян бактерийг биедээ нааж орж ирснээс болж гэрийн эзэд өвчлөх магадлалтай байдаг. Нэг үгээр хэлбэл нян бактери дамжуулагч эх үүсвэр болсон байдаг.
  • Нохойн үс энгийн үед маш ихээр гуужин унадаг учир гэр бүлийн гишүүд харшилтай болох магадлалтай байдаг.
  • Халуун дулааны улиралд нохойн үсийг засуулаагүй тохиолдолд тухайн нохой хөлсөндөө түлэгдэн арьс нь хамуутах, харшлын шинжтэй улаан бирж рүү туурах, бүүр цаашлаад арьс нь дэвтэж цоорох, шимэгч амьтан үүсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.

Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан та нохойныхоо үсийг ойр ойрхон засуулж байгаарай. Манай Баяндэмбэрэл ХХК Мал эмнэлэг нь 24 жилийн туршлагатай, мэргэжлийн хамт олон хамт олон таны хайртай нохойны эрүүл мэндийг хамгаалж өгөх болно.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх