Үхсэн малын махыг ялгах 4 арга
Үхсэн малын махыг ялгах арга
Үхсэн малын махыг идэж болдоггүй. Бид гэхдээ амьд мах иддэггүй шүү дээ. Тэгвэл яагаад бид өөрөөрөө үхсэн малын махыг иддэггүй вэ?
Өөрөөрөө үхсэн малын махны хамгийн том асуудал нь бид тухайн амьтан ямар нөхцөлд үхсэнийг мэдэхгүй байгаа явдал юм. Бид мал амьтныг идэш тэжээлдээ бэлтгэхэд мал амьтнаа сайн шинжин хамгийн эрүүл малыг сонгож, махыг нь бэлтгэх орчноо сайн бэлддэг шүүдээ.
Тухайн амьтан өвчний улмаас эсвэл хордлогын улмаас үхсэн байна гэж бодоход тэр амьтны махыг идсэнээр бид өөрсдийгөө эрсдэлд оруулж байдаг. Үүнтэй адилаар – тухайн амьтны биеэн дээр үхсэнийнх нь дараа ямар бактери, нян шингэсэнг та хэлж мэдэхгүй.
Хэр удаан үхсэн байж байгаад махыг нь бэлтгэсэнийг ч хэлж мэдэхгүй. Тийм учраас өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд бид хэзээ ч өөрөөрөө үхсэн малын махыг идэх ёсгүй.
Тэгвэл бид хэрхэн үхсэн махыг таних вэ?
Малыг нядалж цуслах үед биеийн бүх цус юүлэгдсэнээс мах, булчин нь улаан ягаандуу өнгөтэй байдаг.
Тэгвэл үхсэн малын
- махны цус нь юүлэгдэлгүй махандаа шингэснээс ерөнхийдөө улаан хүрэн өнгөтэй,
- гадаргуугийн болон булчингийн гүн дэх судаснууд цусаар дүүрсэн, хүрэн судаснууд гүрийж харагддаг.
- Чанах үед шөл нь бужигнасан нитгэлтэй, амтгүй байдаг.
Үхсэн малын махыг дээрх шинж тэмдгээс гадна лабораторийн шинжилгээгээр эцэслэн тогтооно.
Тэгвэл та өөрийн махаа лабораторит очиж удаан хугацаагаар хүлээж шалгуулах шаардлагүй боллоо. Та “Явуулын Лаборатори”-ийн тусламжтайгаар байгаа газраа 7-15 минутын хугацаанд та өөрийн авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнээ шалгаад авах боломжтой боллоо.
Манай лаборатори нь Nissan Vinnet 200 маркийн авто машинд суурилан тоноглогдсон 220 V-ийн тог цахилгаанаар бүх тоног төхөөрөмж нь ажилладаг.
Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээг тухайн объект, газар дээр нь түргэвчилсэн шинжилгээг одоо мөрдөж байгаа НМЭГ-ийн Лабораторийн стандартын дагуу сүлжээ лабораторийн хүрээнд доорх шинжилгээний аргачлалуудын дагуу мах, сүү, өндгөнд шинжилгээ баталгаажуулалт хийж байна.
Мах сонгохдоо заавал харах зүйлс:
1. Махны ширхэг салах ёсгүй. Хэрвээ махны ширхэг салж байвал удсан эсвэл норгосон мах гэсэн үг юм.
2. Мах биетэй байх ёстой буюу бараг хуурай байх ёстой. Алганд наалдахгүй, гарнаас гулгахгүй байна.
3. Махыг зүсэхэд гадна, дотор хэсэг адилхан өнгөтэй байх ёстой.
4. Мах зүсэхэд элдэв зүйл мэдрэгдэж байвал ямар нэгэн шимэгч хорхой эсвэл гадны биет орсон болохыг илтгэнэ.
Явуулын Лаборатори
Баяндэмбэрэл ХХК нь 1999 онд байгуулагдсан Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани
Тураалтай малын мах таних шинж тэмдэг:
✖ Нүдэнд харагдах өөхөн бүрхүүлгүй
✖ Хуруугаар дарахад үүссэн хонхор удаан арилдаг
✖ Гарт наалдамтгай, сээр нурууны яс тодорч товойсон, хавирга сүвээ өөхөн давхаргагүй
Хуучирсан мах таних арга:
✖Бараан өнгийн зузаан,хуурай хальсаар хучигдсан
✖Бүдэг саарал, үл мэдэг хуршсан үнэртэй
✖Шөл нь булингартай, амтгүй
Шинэ мах таних арга:
✔Загсалтын хальсаар жигд хучигдсан
✔Үл мэдэг чийглэг
✔Нягт буцалгахад шөл тунгалаг
✔Элдэв үнэргүй