Ахуйн Шавжгүйжүүлэлт, Мэрэгч устгал

Шэйр хийж түгээх

Үе хөлтний хүрээний амьтадтай/хавч, шавж, аалз/ тэмцэх, устгах ажлыг анагаах ухаанд ШАВЖГҮЙЖҮҮЛЭЛТ гэж нэрлэдэг. Хүний эрүүл мэндэд үе хөлтний учруулах хор уршиг нь зөвхөн халдварт өвчнийг дамжуулахаар хязгаарлагддлаггүй.

Хүний ойр орчинд байгаа зарим үе хөлтөн (бясаа,шумуул) нь тайван байдлыг алдагдуулах, орон байрны ариун цэвэр муу, хангалтгүй, тухгүй, хүнд хэцүү байвал шавж цуглах нөхцөлийг(жоом) үүсгэдэг.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Шавжгүйжүүлэлтийг хэрхэн хийх вэ?

Шавжгүйжүүлэлтийг/шавж устгал/ хийхдээ устгалын байгууллагын мэргэжилтнүүд/биологич/ шавж эзэлсэн объектод үзлэг шинжилгээг хийсний дараа ажлыг гүйцэтгэнэ.Аливаа объект дээр шавж байгаа эсэхийг тандалт судалгаагаар эхэлнэ. Тандалтын зорилго нь шавж байгааг тухай бүрт нь илрүүлэх, байр барилга доторх тэдний тоо хэмжээг тогтооход оршино.

Гэрээт объектууд дээрх хяналтын үзлэг шинжилгээг шавжтай болон шавжнаас чөлөөлсөн аль аль талбайд тогтмол явуулна. Хяналтын үзлэгийн/тандалт/ давтамж нь шавжны зүйл ба объект газрын зэрэглэлээс хамаарна.

Урьдчилсан болон хяналтын үзлэг, шинжилгээний мэдээлэл нь тэмцэх тактикийг боловсруулж хэрэглэх аргыг сонгох үндэс суурь болно. Шавж устгалын бодисын хамрах хүрээ, хэрэглэх нөхцөлийг тухайн бодисын аюулын үнэлгээний арга зүйн зөвлөмжийн дагуу тогтооно.

Бодисын аюулгүй байдлын зэрэглэлийн дагуу объектын шинж чанарт(хүүхдийн, хоолны, эмнэлэг, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх байгууллага) онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Мөн шавжны бүлгийн хувьд бэлдмэлийг ашиглах арга зүйн зааварчилгааг хатуу мөрдөх шаардлагатай.

Бодис шүрших, цэвэрлэх ажиллагааны хоорондын хугацааг:

  • Тодорхой төрлийн шавжны биологийн болон экологийн онцлогууд, түүний хөгжлийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа
  • Хүн ам оршин суугаа газрын ариун цэврийн байдал, объектын ариун цэвэр, техникийн байдал, байгууллага,үйлдвэр, албан газар, ариун цэврийн дүрэм, журам, хэм хэмжээг мөрдөн сахиж ханган биелүүлж байгаа байдал, эрүүл ахуйн дүрэм журмын биелэлт, хүн ам эрүүл ахуйн нийтийн дүрэм журмын биелэлт, нийтийн ариун цэвэр мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын заалт, заавар, саналыг цаг тухайд нь бүрэн дүүрэн биелүүлж байгаа байдал
  • Шавж устгал цаг үеэ олсон, үр дүнтэй байдал, шавж устгалын бодисын үлдэгдэл үйлчлэл нөлөөний үргэлжлэх хугацаа зэргээр тодорхойлно.
  • Шавж устгалын ажлыг тогтмол явуулдаг объектыг бүх байр өрөө тасалгаанд шавжгүй байх нөхцөлд “Шавжнаас чөлөөлөгдсөн” гэж тооцно.

Шавж устгалын ажлын үр дүнг үнэлэхдээ тухайн үйлчлүүлж буй байгууллагад шавж байгаа эсэхийг үзэж шалган “Цөөн шавж”,”Шавжны бөөгнөрөлтэй” хэрвээ байхгүй бол”Шавж илрээгүй” гэсэн үнэлгээ өгнө.

МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ

Мэргэжлийн шавж устгалын газарт хандан хортон шавжнаас түргэн салаарай.

Шавьжны ариутгал үйлчилгээ:

Санал болгох компани:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх