Жоом гэж юу вэ? Хэрхэн тэмцэх вэ?
Жоом
Хүний орон байранд орогнон амьдарч хоол хүнс, сав суулгыг бохирдуулан, улмаар элдэв төрлийн өвчний үүсгэгчийг тараан дамжуулдаг хортон шавжийн нэг юм.
ариутгал халдваргүйжүүлэлт
25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –
ТАРХАЛТ
Дэлхий дээр 4000 орчим зүйл жоом бүртгэгдсэнээс 50 орчим нь ахуйн хортон шавж хэмээн нэрлэгддэг. Манай оронд Шар, Хар жоом, Дунд Азийн, Америкийн, Австралийн, Хөмрөг буюу Нангиад жоом гэсэн 6 зүйл жоом бүртгэгдсэн. Эдгээрээс хамгийн их тархалттай ахуйн хортон бол шар жоом юм.
ГАДААД ШИНЖ
Бие гүйцсэн шар жоом 10-15мм орчим урт, шаргалаас хүрэн бордуу өнгөтэй, мэрэх амтай. 3хос 6хөлтэй, ташуур хэлбэрийн хоёр сахалтай. Хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хоёр хос далавчтай.
ҮРЖИЛ, БОЙЖИЛТ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ:
Эмэгчин жоом нэг удаад 60 орчим тооны өндөг гаргадаг. Эмэгчин жоом амьдрах хугацаандаа 4-8 удаа өндөг төрүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хаягдал, хатсан цэр, цус, цаас зэрэг зүйлээр хооллодог элдэв идэшт шавж. Хүнсний болон ахуйн хаягдал бүхий чийгтэй, дулаан орчинд амьдрах дуртай, харанхуйд идэвхтэй явж идээшилдэг.
МЭРГЭЖЛИЙН ШАВЖ УСТГАЛ
Баяндэмбэрэл ХХК Монгол улсын Ууган Мал эмнэлэг, ариутгалын компани
ХОР ХӨНӨӨЛ:
Жоом нь урвах тахал, цусан суулга, гэдэсний хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим халдварт өвчнийг дамжуулагч болдог. Угаагуур, бие засах газар, хог хаягдал бүхий газраар идээшилж явахдаа өвчин үүсгэгч элдэв нян, шимэгч хорхойн өндгийг биедээ наалдуулж аваад улмаар аяга, савыг түүгээр бохирдуулж халдвар дамжих нөхцөл бүрдүүлнэ. Мөн хүний биед шимэгчилдэг зарим хорхойн өндөг жоомоор дамжиж хүнд халдварладаг.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, УСТГАХ АРГА
•Орчноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах
•Хүнсний бүтээгдэхүүнийг тагтай сав юмуу хөргөгчид хадгалах
• Хүнсний бүтээгдэхүүн бусад бараа, материалтай гаднаас жоом зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх
•Ахуйн хаягдлыг тагтай саванд хийж тухай бүр зайлуулах
•Орчиндоо байгаа усны алдагдлыг зогсоож хуурай байлгах
•Орчиндоо жоом хооллох зүйлгүй цэвэрхэн байх
•Хана, шаланд гарсан зай завсраа битүүлэх
•Устгах үйлчилгээг улирал бүр тогтмол хийх.
Жоом Устгах Газар
Хэрэв та жоомтой хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хортон шавьж устгалын газар цаг алдалгүй яаралтай хандаж арга хэмжээ аваарай.