Усан гахай тэжээхэд анхаарах зүйлс
Энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ “Усан гахай тэжээхэд анхаарах зүйлс”-ийн талаар мэдээлэл хүргэж байна.
Усан гахай нь мэрэгчдийн овогт багтдаг гаршуулсан жижиг хөхтөн амьтан юм. Өмнөд Америкийн бүс нутгаас гаралтай. Усан гахай нь бол эелдэг зан чанар, өхөөрдөм дүр төрхөөрөө хүүхдүүдийн хайрыг маш ихээр татдаг. Усан гахайн талаар дэлгэрэнгүй судалцгаая.
Мал эмнэлэгт хандаарай
Усан гахай тэжээх 7 зөвлөгөө:
Гадаад төрх:
Усан гахай нь богино хөлтэй, сүүлгүй, жижигхэн биетэй. Тэд ихэвчлэн 700-1,200 грамм жинтэй, 20-25 см урттай байдаг. Мөн маш олон өнгөтэй, судалтай байдаг.
Амьдрах хугацаа, орчин:
Усан гахай дунджаар 4-8 жил амьдардаг ч арчилгаа, зөв зохистой хооллож тэжээснээр илүү урт насалж болдог. Усан гахайн хувьд хөдөлж, нуугдаж, дасгал хийхэд хангалттай зай талбай, тохиромжтой хашаа эсвэл тор хэрэгтэй байдаг. Тэдэнд аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж өгөх нь маш чухал.
Хооллолт:
Усан гахай нь өвсөн тэжээлт амьтан бөгөөд голчлон шинэхэн өвс, түүнчлэн шинэ ногоо, жимс жимсгэнэ идэх дуртай. Мөн усан гахайд тусгайлан боловсруулсан үрлэн хоолоор хооллож болдог ба байнга цэвэр усаар усны савыг дүүрэн байлгах хэрэгтэй.
Зан төлөв:
Усан гахай бол нийтэч амьтад бөгөөд нөхөрлөлийн харилцаанаасаа хүртэл суралцан, хөгжиж байдаг. Тэд эздэдээ эрхлэх болон бусад усан гахайтай харилцан тоглох дуртай. Тэд хоорондоо янз бүрийн дуу хоолой, биеийн хэлэмж зэрэг зан үйлээр дамжуулан харилцдаг.
Үс засал:
Усан гахайн үсийг зайлшгүй засаж багасгаж байх хэрэгтэй. Ингэснээр харах орчин нь хязгаарлагдахгүй. Мөн шүд нь тасралтгүй ургадаг тул тэднийг элэгдэлд оруулахын тулд тохирох тоглоом авч өгөх шаардлагатай байдаг. Нэмж дурдахад хумсыг үе үе тайрах, амьдрах орчныг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай.
Эрүүл мэнд:
Усан гахай нь ихээхэн тэсвэр тэвчээртэй амьтан боловч эрүүл мэндийн зарим асуудалд өртөмтгий байдаг. Шүдний өвчин, амьсгалын замын халдвар, арьсны өвчин, хоол боловсруулах эрхтний эмгэг зэрэг өвчлөлөөр амархан өвдөх хандлагатай. Малын эмчийн тогтмол үзлэг, эрүүл хооллолт нь эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
Усан гахай тэжээх талаар бодож байгаа бол эдгээр мэдээлэл танд тус болно гэдэгт итгэж байна. Хэрэв таны хүүхэд бяцхан найзтай болохыг танаас гуйж байгаа бол та эргэлзэлгүй түүнд усан гахай авч өгөөрэй. Амьтан тэжээх нь хүүхдийг илүү хариуцлагатай, амьтдыг ойлгож хайрладаг зөв хүн болон төлөвшихөд тусална.
Холбоотой линк
- Муур төрөхөд анхаарах зүйлс
- Муур тавилга маажихыг хэрхэн зогсоох вэ?
- Муурны насыг хэрхэн тодорхойлох вэ
- Нохой тэжээх зөвлөгөө
- Муур тэжээх зөвлөгөө
.