Гэрийн сөрөг энергийг арилгах 5 васту шастрагын арга
Эртний Энэтхэгийн архитектурын шинжлэх ухаан болох Васту Шастра нь бидний амьдарч буй орчин бидний сайн сайхан, амжилт, амьдралд ихээхэн нөлөөлдөг гэсэн үзэл дээр суурилдаг.
Васту Шастра нь эерэг, таатай уур амьсгалыг бий болгохын тулд архитектурын тусламжтайгаар гэрт эерэг энергийг дуудах шинжлэх ухаан юм.
Ингээд таньд гэрийн сөрөг энергийг арилгах дараах аргуудыг зөвлөж байна
Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?
1. Давс
Чийгтэй цэвэрлэгээ хийхдээ давстай ус хэрэглэх. Давс нь бүх сөрөг энергийг өөртөө шингээдэг.
2. Эд хогшил
Гэрт шаардлагагүй тавилга, эд зүйлсийг бүү хадгал. Энэ нь энергийн чөлөөт урсгалыг хааж, сөрөг энергийг нэмэгдүүлдэг. Тавилгыг байшинд агаартай, цэлгэр уур амьсгалтай байхаар байрлуулах нь байшинд эерэг энерги урсах боломжийг олгодог. Үүний зэрэгцээ гол хаалгыг онгойлгоход саад болох гутлын тавиур болон бусад тавилгыг бүү хадгал.
3. Ургамал
Ургамал, цэцэг тарьж эргэн тойрноо ногоон байгууламжтай болгох. Төрөл бүрийн ургамал тарих нь агаарыг цэвэрлэх, сайхан үнэр тараах, бактерийн эсрэг, ариутгах үйлчилгээ үзүүлдэг.
4. Цэвэрлэгээ
Байшингаа тогтмол цэвэрлэж байгаарай. Бүх эд зүйлсийн тоосыг арчиж, хэрэв байгаа бол аалзны торыг арилгана. Бохир, тоостой байшин эерэг энергийг хааж, амьдралд саад бэрхшээлийг авчирдаг.
5. Чимэглэл
Эерэг зураг, үнэртэн, ханын чимэглэл, дуу чимээ зэргийг ашиглан байшинд эерэг энергийг татах хэрэгтэй.
Гэр орноо сөрөг энергиэс цэвэрлэх Вастугийн эдгээр зөвлөмжүүд нь маш энгийн бөгөөд хэрэглэхэд ч хялбар юм.
Хэрвээ та хаус авахаар төлөвлөж байгаа бол “ГАЧУУРТ ХИЛЛ” хотхон нь энэхүү энергийн урсгалыг баримталж гадна болон дотор заслаа шийдсэн монголдоо анхдагч төсөл юм.
Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?