Хотхон төлөвлөлтөд багтсан байх ёстой 5 чухал ойлголт
Өдөр ирэх тусам хүмүүс их хотын хөл хөдөлгөөнөөс холдож цэвэр агаарт чимээгүй үзэсгэлэнт газар суурьшихыг мөрөөдөх болжээ. Ингэж хол амьдарснаар танд ирэх давуу талууд маш олон байдаг. Хамгийн энгийнээр хэлбэл таны гэр бүл үзэсгэлэнт байгалиар хүрээлүүлэн том хаусандаа амар амгалан тайван эрүүл орчинд өснө гээд л төсөөлөөд үзээрэй.
Тэгвэл та хотоос зайдуу хотхонд хаус худалдан авах гэж байгаа бол энэ нийтлэлийг заавал уншаарай. Бид хотхон төлөвлөлтөд багтсан байх ёстой 5 чухал ойлголтыг энд оруулав.
Хотхон төлөвлөлт гэж юу вэ?
Хотхон төлөвлөлт гэдэг нь хүмүүсийн эрэлт хэрэгцээг нэг орон зай дор цогцлоож, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрийг бий болгоход чиглэсэн хот суурин газрыг бий болгохыг хэлдэг бөгөөд олон улсын жишгээр хотхон төлөвлөлт нь оршин суугчдын тав тухтай амьдралыг бүрэн шийдсэн алхаж, салхилах зам талбай, хэрэгцээт худалдаа, үйлчилгээ, ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбай зэргийг нэг дор төвлөрүүлсэн байхаар шийдсэн байх ёстой байдаг.
1. Цэвэр ус болон бохир усыг зайлуулах систем
Ямар ч хотхон төлөвлөлтийн хамгийн чухал зүйл бол цэвэр усны систем болон бохир ус зайлуулах систем юм. Болж өгвөл хотын шугамтай холбогдсон байвал зүгээр ч энэ 21-р эрэн зуунд хотын шугамтай холбоогүй ч гэсэн модон жорлон, худаггүйгээр гэртээ тав тухтай амьдарч болно.
Хотын шугамтай холбоогүй үед анхаарах ёстой хэдэн зүйлс гэвэл цэвэрлэх байгууламжийн багтаамж, чанар, асуудал гарсан үед хэр хурдан засах боломжтойг л шалгах хэрэгтэй. Гүний цэвэр усны хувьд холбох шугам асуудалгүй бөгөөд цэвэр усны байдлыг байнга шалгах боломжтой эсэхийг анхааралдаа авахад болно.
2. Хотхон орох зам болон хотхоны доторх зам
Хотхон руу орох замын ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Зам нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөхөөс гадна, тухайн хотхонд амьдрах стандарт, тав тухтай байдлын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хотхон орох зам нь эвдрэл гэмтэлгүй, хүргэлтийн хүнээс эхлээд эмнэлгийн машин хүртэл амархан олдог байх нь маш чухал. Үүнээс гадна зөвхөн нэг замаар хотхон руугаа орох биш олон боломжит замын хувилбартай байснаар нэг зам эвдэрлээ гэхэд өөр замаар явах боломжтой байх ёстой.
3. Хүүхдийн тоглоомын талбай
Хүүхэд бүхэн тоглох эрхтэй бөгөөд тоглоомын талбай нь
- хүүхдүүдийн нас, насанд тохирсон онцлогтой
- эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ харж хандах боломжтой
- хүүхэд болгонд хүртээмжтэй
- аюулгүйн санамж, ашиглах заавар мэдээлэлтэй
- хүүхдийн эмзэг арьсанд тохирсон материалаар хийгдсэн
- стандартын шаардлага хангасан байх ёстой
Хүүхдүүд идэвхитэй гадаа тоглох нь хүүхдийн танин мэдэхүйн СЭТГЭХ, ОЙЛГОХ, ХАРИЛЦАХ, САНАХ, ТӨСӨӨЛӨХ хөгжилд чухал маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тоглож байхад хүүхдийн бие бялдар хөгжихөөс гадна нийгмийн харилцааны чадвар, сэтгэл хөдлөл, бүтээлч байдал нь улам цэцэглэж түүнчлэн хүүхдүүд хоорондоо бүтээлцэж, өөрсдийгөө сорьж, тунгаан бодох, асуудлыг шийдэх арга барилыг суралцаж байдаг учраас хаус байшин сонгон авахдаа хүүхдүүд тань тоглох газар ямар байгааг заавал нэг шалгуураа болгоорой.
4. Эрчим хүчний зохицуулалт болон Халаалтын систем
Бидний өдөр шөнө ялгаагүй байнга хэрэглэх нэг зүйл эрчим хүч юм. Тийм ч учраас байшин хаусынхаа эрчим хүчний хэрэглээг зохицуулах нь урт хугацааны тогтвортой эвдрэлгүй, зардал бага байх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа ямар халаалтын систем сонгосноос хамаарч таны өвлийн улирал хэр тухтай байх нь шийдэгдэхээс гадна танаас хэр их илүү зардал гарахыг ч бас шийднэ. Тийм учраас таны хаус ямар халаалтын системтэй байгааг сайн анхаарч сонголтоо хийгээрэй. Орчин үед байгальд хор нөлөө багатай, эрчим хүчний хэмнэлттэй олон төрлийн халаалтын систем гарч ирсэн. Таны хаус ямар халаалтын системийг сонгосон байгаагаар нь нэг хаусаа шинжиж болно шүү.
5. Байгалийн гамшигаас сэргийлсэн арга хэмжээнүүд
Дэлхийн дулаарал нь ямар ч орны оршин суугчдад томоохон асуудлуудыг бий болгосон. Ялангуяа энэ жил Улаанбаатар хотод Туул гол үерлэн олон ч байр байшинг сүйтгээд байна. Энэ нь ч шууд хот хотхон төлөвлөлттэй холбоотой хэрэг.
Хотоос зайдуу хотхонг байгалийн гамшгаас аюулгүй болгож, болзошгүй эрсдэл, хохирлыг багасгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авах боломжтой.
- Гарч болох боломжит аюулыг судлах: Хотхон байрлах газрыг судалж газар хөдлөлт, үер, ой хээрийн түймэр гарах гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл хэр гарах боломжтой вэ? – г анзаарч аюул тулгарсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болохоо судлах.
- Хаус байшингийн бүтэц, чанарыг анхаарах: Гарч болох эрсдэлээс хамаарч байшингийн чанарыг тохируулах. Жишээ нь газар хөдлөлт ихтэй газар хазайлтаас сэргийлж ханын зузааныг нэмэх болон хүнд тавилгыг ханатай бэхлэх гэх мэт байшиндаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийж болно.
- Чанартай бат бөх цонх, хаалга, дээвэр суурилуулах: Салхи шуурга ихтэй газруудад хүчтэй салхи, эсвэл салхинд хийсэх эд зүйлсээс хаусаа хамгаалахын тулд цонх, хаалга, дээврээ зөв сонгох хэрэгтэй.
- Үерээс урьдчилан сэргийлэх: Ус зайлуулах насос суурилуулж, үерээс хамгаалахын тулд байшингийн эргэн тойронд ус зайлуулах системийг боловсруулж, үерийн саадыг ашиглах хэрэгтэй.
Тэгээд эцэст нь хэлэхэд байгалийн гамшгийн талаар эрт үеийн ойлголттой байж урьдчилан сэргийлэх нь маш чухал бөгөөд хүн бүр зайлшгүй шаардлагатай зүйлсийг агуулсан яаралтай тусламжийн хэрэгсэлтэй байж, байгалийн гамшгийн үеэр хаашаа явах, уулзах цэг хаана байх зэрэг мэдээллүүдийг хүн бүхэнд олгосон байх ёстой.
“Гачуурт Хилл”-ийн тухай товчхон
Цэвэр ус & Бохир ус
Стандартыг хангасан гүний цэвэр ус, бичил цэвэрлэх байгууламжтай
Эрчим хүч
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон хаус бөгөөд өвлийн улиралд халаалтын системийн 43%-ыг л ашиглаж байхад House бүхэлдээ маш дулаахан, заримдаа бүр халуун байдаг.
Хотхон орох Зам
Хаус руугаа очих 4 замын сонголттой. (Уулын зам, Дүнжингарав урд зам, Амгалангийн зам, Шархад зам)
Халаалтын систем
Айл бүр 380вт ухаалаг цахилгаан халаагууртай бөгөөд зундаа эсрэгээрээ АС шаардлагагүй сэрүүхэн байдаг.
Хүүхдийн тоглоомын талбай
Европийн Hags брэндийн хүүхдийн тоглоомын талбай, элсний волейбол, 3v3 сагс, гүйлтийн зам, 4 улирлын хүлэмжтэй.
Байршил & Хамгаалалт
Далайн түвшнээс дээш 1660м өндөрт байрлаж байгаа нь Цэцээ гүний 2200м өндөртэй дүйцэж, байгалиа тольдох торгон мэдрэмжийг өгч үер усны аюулнаас хол.
Холбоотой линк
- Үл хөдлөх хөрөнгө зуучлал Шилдэг 5 компани
- Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, оновчтой төлөвлөлт гэж юу вэ?
.