Модон байшин болон Төмөр бетон хийцтэй байшингийн ялгаа

Шэйр хийж түгээх

Барилга барих процессын хамгийн чухал эхний том шийдвэрүүдийн нэг бол барилгын үндсэн материалыг сонгох юм. Энгийнээр хэлбэл модоор уу эсвэл бетоноор хаусаа барих уу?

Зарим хүмүүс модон барилга нь бетоноос хамаагүй илүү гэж үздэг бол зарим хүмүүс бетоныг илүү ухаалаг сонголт гэж боддог. Тиймээс таны шийдвэр гаргах процессыг амар хялбар болгох үүднээс бид аль алиных нь давуу болон сул талуудыг тоймлов.

Модон байшингийн давуу болон сул тал

Модон барилга нь Канад болон Европын ихэнх хэсгээр түгээмэл болж байгаа бөгөөд энэ нь сайн шалтгаантай юм. Мод нь бетонтой харьцуулбал хөнгөн материал бөгөөд хүнд машин механизм хөлслөх, их зардал гаргахгүйгээр байшингаа хурдан, хялбар барилга барих боломжийг олгодог. Гэхдээ аливаа барилгын материалын нэгэн адил энэ нь өөрийн давуу болон сул талуудтай.

Давуу тал

Хурдан

Модон байшингуудыг бетонон байшингаас хамаагүй хурдан угсарч болно. Мод нь тоосгоноос хамаагүй хөнгөн төдийгүй зарим тохиолдолд бүтэн байшингаа үйлдвэрт барьж дууссаныхаа дараа байрлах газар луу зөөх боломжтой.

Зардал бага

Модоор барилга барих нь бетоноор барихаас 30%-иар хурдан баригддаг. Байшин барих хугацаа бага байвал зардал ч мөн адил бага байна.

Засвар хийхэд хялбар

Модон байшинд цонх, хаалга гэх мэт функцуудыг нэмэх нь бетонон хийцтэй харьцуулахад хамаагүй хялбар бөгөөд зардал багатай байдаг.

Сул тал

Шавжийн хор нөлөө

Модон байшин нь элдэв шавжид идүүлэх магадлал өндөр байдаг бөгөөд элдэв байгалийн гамшигт тэсвэр багатай.

Чийгний хор нөлөө

Ихэнх модон байшингууд чийгэнд тэсвэртэй материалаар хамгаалагдсан байдаг ч чийг нь жижиг нүхээр дамжин нэвтэрдэг. Хэрэв модон хананд ус эсвэл чийг орох юм бол энэ нь их хохирол учруулдаг.

Төмөр бетон хийцтэй байшингийн давуу болон сул тал

Төмөр бетон хийц нь найдвартай бат бөх, бага засвар орох шаардлага гээд олон шалтгааны улмаас Америк байшингийн дизайны гол зүйл байсаар ирсэн. Тэгвэл төмөр бетон хийцийн давуу болон сул талуудыг мэдэцгээе.

Төмөр бетон хийцтэй байшингийн давуу тал

Аюулгүй орчин

Гаднын аюулаас төмөр бетон барилга сайн хамгаална. Мөн модон байшинд учрах магадлалтай хөгц, мөөгөнцөр болон бусад хортой бичил биетнүүд нь төмөр бетон байшинд барагтай харагддаггүй.

Энергийн хэмнэлттэй

Өвлийн хүйтэн улируудад сайн халж, дулаанаа алдахгүй учир урт хугацаандаа цахилгаан халаалтын зардалд хэмнэлттэй байдаг.

Байгалийн үзэгдэлд илүү тэсвэртэй

Төмөр бетон хийц нь ямар ч байгалийн үзэгдэлд илүү тэсвэртэй бөгөөд ус чийгийн аюул хүртэл бага байдаг.

Сул тал

Барих зардал өндөр

Төмөр бетон хийц нь маш хүнд учраас суурийг гүнзгий тавих шаардлагатай. Ингэснээр зардал их гардаг.

Удаан баригдана

Бетон байшинг барихад модон байшингаас хамаагүй их хөдөлмөр зарцуулдаг. Энэ нь тэднийг үнэтэй болгоод зогсохгүй барилгын үйл явцыг удаашруулдаг.

Эцэст нь хэлэхэд, та өөрийн байшинг мод эсвэл төмөр бетоноор барих эсэхээ сонгохдоо хаана, ямар орчинд, ямар зориулалтаар барьж байгаа гэдгээ сайн тодорхойлон бариарай. Харин та бэлэн хаус худалдан авахаар төлөвлөж байгаа бол орчин тойронгоо сайн анхааран, ямар стилиэр хаус баригдсаныг мэдэж, төслийн компанитайгаа сайн ярилцаарай.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг 5 компани жагсаалт үзэх үү?

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх