Гадаа талбайн үйлчилгээний газарт цэвэрлэгээ, ариутгал хийх 6 зөвлөмж

Шэйр хийж түгээх

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Урин дулаан цаг ирж гадаа талбайн үйлчилгээ, худалдааны цэгүүд ихээр үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүнд: гадаа талбайн худалдаа, гудамжны хоол, тоглоом, уушны газрууд орно. Эдгээр газрууд нь ихэвчлэх хүний хөдөлгөөн их, автомашины замтай ойр байрласан байдаг тул маш ихээр бохирддог. Тиймээс та үйлчилгээ эрхэлж байгаа бол хэрэглэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг бодолцон дараах зааврын дагуу цэвэрлэгээ ариутгалыг хийгээрэй.

Гадаа талбайн үйлчилгээний газарт цэвэрлэгээ, ариутгал хийх 6 зөвлөмжийг хүргэж байна.

Хог хаягдлыг цэвэрлэх:

Тухайн газраас навч, мөчир зэрэг сул хог хаягдлыг зайлуулж эхэл. Хог хаягдлыг бүрэн зөв цуглуулж зайлуулахын тулд шүүр, тармуур, навч үлээгч ашиглана уу.

gadaa-talbain-uilchilgee

Хатуу гадаргууг цэвэрлэх:

Хашаа, авто зам, явган хүний зам зэрэг хатуу хучилттай гадаргуугийн шороо, тоосыг цэвэрлэхийн тулд эхлээд дээр хэлсэнчлэн шүүрдэх хэрэгтэй. Үүний дараа ариутгалын бодистой шингэнээр сайтар угааж цэвэрлэнэ. Илүү гүн тосны толбо бүхий гадаргууг даралтат ус шүршигчээр угааж болно.

Толбо арилгах:

Гүн тосны толбо бүхий гадаргууг даралтат ус шүршигчээр угааж болно. Толботой хэсгийг сойз эсвэл шүүрээр үрж, дараа нь усаар сайтар зайлна. Гэсэн хэдий ч толбо арилахгүй бол хүч ихтэй бодис хэрэглээрэй.

gadaa-talbain-uilchilgee

Гадна тавилга цэвэрлэх:

Ширээ, сандал, нарны хаалт зэргийг цэвэрлэгээний бодистой усаар арчина. Харин дэр, бүтээлэг гэх мэт даавуун эдлэлийг угаалгын машинд угааж цэвэрлэнэ.

Хоол үйлдвэрлэлийн хэсэг:

Хэрэв та гадна талбайд хоол үйлдвэрлэж байгаа бол ариун цэврийг маш сайтар анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд тогтмол цэвэрлэж байх нь чухал юм. Хоол үйлдвэрлэлийн хэсэг гэлтгүй та хувцсаа байнга цэврээр сольж өмсөх эсвэл зориулалтын уураар ариутгагчаар тогтмол ариутгаарай.

Ургамал, цэцэрлэгийн талбайг арчлах:

Хогийн ургамлыг устгаж, хэт ургасан ургамлыг тайрч хүний хөдөлгөөнд саад болохооргүй засаарай. Ургамлыг тогтмол усалж арчилснаар гадна талбайн өнгө үзэмжид байгалийн өнгө төрхийг нэмж үйлчлүүлэгчид ая тухтай мэдрэмж төрүүлнэ.

Гадна талбайг цэвэрлэхдээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарахаа мартуузай. Бээлий, хамгаалалтын шил зэрэг зохих хамгаалалтын хэрэгслийг хэрэглэж, цэвэрлэгээний бүтээгдэхүүн эсвэл тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс өгсөн аюулгүй байдлын бүх зааврыг дагаж мөрдөөрэй.

Баяндэмбэрэл Ариутгал, Халдваргүйжүүлэлтийн компани 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд гадна талбайн халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх