Бөөс устгах арга

Шэйр хийж түгээх

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Бөөс бол хүний үс, хуйханд халдан үрждэг жижиг шавж юм. Бөөс устгах арга маш олон бөгөөд та өөрт тохирсон аргыг сонгон хэрэглээрэй. Бөөс нь ихэнхдээ халдвар авсан хүнтэй шууд харьцсаны улмаас үүсдэг. Бөөс үсэрч, нисэж чаддаггүй тул нэг хүнээс нөгөөд шилжихдээ ойрын зайнаас харьцах үед бусдад халдварладаг.

Бөөс хэрхэн халдварладаг вэ?

Хувийн харилцаа: Тоглох, тэврэх, малгай, сам, үсний хэрэгсэл гэх мэт хувийн эд зүйлсийг хуваалцах хэрэглэх үед халдварладаг

Олон нийтийн газар: Сургууль, цэцэрлэг, зуслан, сургалтын газар гэх мэт олон нийтийн ойр орчмын газарт бөөс халдварлах нь элбэг байдаг.

бөөс-устгах-арга

Хувийн эд зүйлс: Малгай, ороолт, сойз, алчуур зэрэг үсэнд хүрдэг хувийн эд зүйлсийг хуваалцах нь бөөсийг нэг хүнээс нөгөөд халдварлах гол нөхцөл болдог.

Нэгэнт бөөсөөр халдварласан бол доорх зөвлөгөөг уншаарай.

Бөөс устгах арга:

Жоргүй эмчилгээ: Эмийн санд бөөсний жоргүй олгодог эмчилгээний бүтээгдэхүүн худалдаалдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн пиретрин эсвэл перметрин зэрэг найрлагатай байдаг тул бөөсийг найдвартай устгахад тусалдаг. Эмчилгээг хийхдээ зааврыг сайтар дагаж, зааврын дагуу түрхэлтийг давтан хийхээ мартуузай.

Эмчийн жороор олгох эмчилгээ: Хэрэв жоргүй эмчилгээ үр дүн өгөхгүй бол та дараагийн шат болох эмчийн жороор олгодог шампунь гэх мэт илүү хүчтэй эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Та ямар ч тохиолдолд эрүүл мэндийн мэргэжилтний өгсөн зааврыг дагаж мөрдөх нь маш чухал юм.

бөөс-амьдралын-мөчлөг

Байгалийн эмчилгээ: Зарим хүмүүс бөөсийг эмчлэхийн тулд байгалийн гаралтай эм хэрэглэхийг илүүд үздэг. Эдгээр эмчилгээний үр нөлөө нь янз бүр байж болно. Энэхүү байгалийн эмчилгээ нь үс, хуйхандаа цайны модны тос, наргил модны тос зэрэг эфирийн тос түрхэх явдал юм. Гэсэн хэдий ч бөөсийг эмчлэх байгалийн эмчилгээний үр нөлөөг шинжлэх ухаанаар нотолгоогүйг мэдэхэд илүүдэхгүй биз. Энэхүү аргыг та эмийн сан, эмчтэй уулзах боломжгүй нөхцөлд халдварыг цааш тархаахгүйн тулд хэрэглэж болно.

Өндөг самнах: Бөөсний өндөг нь үсэнд маш нягт наалддаг тул арилгахад хэцүү байдаг. Бөөс устгах дээрх эмчилгээнээс өөрт тохирохыг хэрэглэсний дараа та үсээ бөөсний самаар заавалчгүй самнаж үлдэгдлийг түүх боломжтой. Энэ алхам нь үсийг өндөг болон дахин халдварлахаас урьдчилан сэргийлэхэд чухал юм.

Хувийн эд зүйлсээ хуваалцахаас зайлсхий: Бөөс нь ойрын харилцаа эсвэл сам, сойз, малгай, ороолт, алчуур гэх мэт хувийн эд зүйлсийг хуваалцах замаар тархдаг. Дахин халдварлах, бөөсийг бусдад тарахаас урьдчилан сэргийлэхийн тулд халдвар бүрэн арилах хүртэл эдгээр зүйлсийг хуваалцахгүй байх нь чухал юм.

ариутгал халдваргүйжүүлэлт

25 жилийн туршлагатай Мал эмнэлэг, Шавж мэрэгч устгал, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн компани –

Мэдээлэх: Хэрэв та эсвэл танай гэр бүлийн хэн нэгэн бөөсөөр халдварласан бол сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэх нь зүйтэй бөгөөд ингэснээр бөөс бусдад тархахаас урьдчилан сэргийлэх болно.

Бөөсийг устгаж эмчлэх нь танаас ихээхэн хүчин чармайлт, уйгагүй байдлыг шаардах болно. Хэрэв дээрх аргуудыг хэрэглэсэн ч үр дүнд хүрэхгүй, халдвар хэвээр байвал цааш ямар эмчилгээ хийх талаар эмчээс заавар зөвлөгөөг аваарай.

Холбоотой линк

 .

Нэмэлт санал болгох үйлчилгээ:

Нийтлэл:


Шэйр хийж түгээх